ОХУ 9 дүгээр сарын сүүл гэхэд химийн зэвсгээ бүрэн устгаж дуусна

Нийтэлсэн: 2017-09-22 15:32:46

САРАТОВ. /Спутник/. ОХУ 9 дүгээр сарын сүүл гэхэд химийн зэвсгээ бүрэн устгаж дуусна гэж тус улсын холбогдох албан тушаалтан мэдэээлснийг “Спутник” агентлаг уламжиллаа. 
 
“Ерөнхийлөгч В.Путины баталсан химийн зэвсгийг устгах хөтөлбөр төлөвлөсөн хугацаанаасаа өмнө бүрэн хэрэгжиж дуусна. Бид энэ хөтөлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 31 гэхэд бүрэн хэрэгжүүлж дуусгах үүргийг олон улсын өмнө хүлээсэн хэдий ч энэ сарын сүүл гэхэд бүрэн дуусгана гэж бодож байна” гэж тус улсын Химийн зэвсгийн асуудал хариуцсан улсын комиссын дарга Михаил Бабич хэлсэн байна.
 
Дэлхийд нийт 70 500 тонн химийн зэвсэг хадгалагдаж байгаа бөгөөд үүний 40 мянган тонн нь ОХУ-д, 27 мянган тонн нь АНУ-д, харин үлдсэн хэсэг нь бусад улсуудад байна гэж өмнө нь буюу энэ оны 3 дугаар сарын эхээр М.Бабич хэлж байсан юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. юмтай байх сайхан юмоо устгаад л хээхх

    Багий Багий, 2017-09-23 11:23:51, 202.70.42.158Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ БОЛЧИХВОЛ ОХУ ЯАХ БОЛЖ БАЙНА АА.ХУДЛАА БАЙХ АА.

    ИРГЭН, 2017-09-23 12:38:27, 202.179.26.185Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Tsumiin bish himiin zevseg gej bainaa.

    Zochin, 2017-09-24 17:54:30, 27.123.214.84Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: