АНУ-ын тэнгисийн цэргийн флот үйл ажиллагаагаа түр зогсоов

Нийтэлсэн: 2017-08-22 10:25:40

ВАШИНГТОН. /VOA/. Өчигдөр буюу даваа гарагийн өглөө сөнөөгч нисэх онгоцуудых нь нэг Сингапурын усанд нефть тээвэрлэгч хөлөг онгоцтой мөргөлдсөнтэй холбогдуулан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дэлхий даяарх тэнгисийн флотынхоо үйл ажиллагааг түр зогсоолоо.
 
Тэнгисийн цэргийн хүчний тэргүүн, адмирал Жон Ричардсон даваа гарагт мэдэгдэл хийхдээ “Далайчдыг аварч, хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах шуурхай арга хэмжээ авахын тулд тэнгисийн флотын үйл ажиллагааг түр зогсоож байна. Түр зогсолт ганц хоёр өдрөөс хэтрэхгүй” гэжээ.
 
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “USS John McCain” хөлөг онгоц өчигдөр өглөө Сингапурын зүүн хэсэгт боомтод зогсохоор явж байхдаа Либерийн далбаатай хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас таван усан цэрэг гэмтэж бэртэж, 10 цэрэг сураггүй болоод байгаа юм.
 
Тэнгисийн цэргийн хүчнийхэн сураггүй болсон цэргүүдийг Сингапурын холбогдох албаны хүмүүстэй хамтран эрэн хайсаар байна.
 
Энэ нь сүүлийн хэдэн сарын дотор АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц холбогдсон хоёр дахь “ноцтой” осол юм.
 
Өнгөрсөн зургадугаар сард “USS Fitzgerald” хөлөг онгоц Японы Йокосүка боомт хотын усанд чингэлэг ачсан хөлөг онгоцтой мөргөлдсөний улмаас Америкийн долоон усан цэрэг амиа алдсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Dolbaebhandaa sonoogch ongots morgoson yum uu hologram ongots morgoson yum uu.

    Baagii, 2017-08-22 11:42:29, 24.188.155.160Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: