sonin.mn
КАТМАНДУ. /Reuters/. Борооны улирал болж байгаатай холбоотойгоор Өмнөд Азийн Энэтхэг, Балба болон Бангладеш улсад өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс хойш ширүүн бороо зүсрэн орж, үер болсноор 200 гаруй хүн амиа алдаад байна.
 
Балбын Терай муж болон бусад газарт 111 хүн үерт урсаж амиа алдсан нь тогтоогдоод байгаа аж. Мөн 30 гаруй хүн сураггүй болжээ. Зарим газарт зам, гүүр эвдэрч нурсан байна. Тус улсад жуулчид болон оршин суугчдыг заанаар нүүлгэн шилжүүлж байна.
 
 
Тус улсын хөрш Энэтхэгийн хойд нутгийн Химачал-Прадеш мужид олон тээврийн хэрэгсэл хөрсний нуралтад дарагдсан бөгөөд 81 хүн амиа алджээ.
 
Бангладеш улсад 27 хүн үерт урсан амиа алджээ.
 
Завь, хоол хүнс болон хэрэгцээт бусад зүйлээр яаралтай туслахыг албаны хүмүүст оршин суугчид уриалж байна.
 
 
 
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг