sonin.mn
НЬЮ-ЙОРК. /BBC/. Шведийн зохиолч Стиг Ларссоны "Луун шивээст охин" зохиолоос сэдэвлэсэн "Луун шивээст охин" кинонд тоглосноор олонд танигдсан Шведийн жүжигчин Майкл Нюквист 56 насандаа өөд болсон тухай түүний гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.
 
М.Нюквист 3 боть зохиолоос сэдэвлэсэн цуврал кинонд сэтгүүлчийн дүрд тоглосон юм. Жүжигчин удаан хугацаанд уушигны хорт хавдартай тэмцсэний эцэст өнгөрсөн мягмар гарагт ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
 
Тэрбээр Шведийн хамгийн чадварлаг, олонд хүндлэгдсэн жүжигчин байсан бөгөөд өөрийн шүтэн бишрэгчдэд гүн харуусал, уй гашуу үлдээлээ. Талийгаач Шведийн  "Malmц" театрын академид суралцан жүжигчний гараагаа эхэлж байсан юм.
 
Түүний хамгийн алдартай дүр бол 2009 онд дэлгэцэнд гарсан "Луун шивээст охин" кинонд компьютерийн хакер Лисбет Саландер /Нүүми Рапас/-тай хамтран ажиллаж буй эрэн сурвалжлагч сэтгүүлчийн дүр юм. Харин уг киноны америк хувилбарт Жеймс Бондын дүрийг бүтээсэн Даниэль Грейг тоглосон аж. 
 
Энэ киноны дараа М.Нюквист Холливудын хэд хэдэн кинонд тогложээ. Тухайлбал, "Биелэгдэшгүй даалгавар" кинонд эсрэг дүрд, "Жон Вик" кинонд жүжигчин Киану Рийвзтэй хамтран тоглосон юм. 2015 онд "Колониа" кинонд Даниэль Бру болон Эмма Ватсон нарын эсрэг дүрд тоглосноороо алдар нэрд хүрсэн юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг