sonin.mn
ТЕЛЬ-АВИВ./TASS/. Иерусалимын дуудлага худалдааны “Winners” компани 20 дугаар зууны нэрт физикч Альберт Эйнштейний /1879-1955 он/ бичсэн зургаан ширхэг захидлыг дуудлагаар заржээ. Энэ тухай тус компани цахим хуудсандаа мэдээлсэн байна.
 
Израильд болсон уг дуудлага худалдаанд оролцогчид Эйнштений захидлуудыг нийтдээ 210 мянган доллароор худалдаж авсан нь 33-49 мянган долларын орлого олно гэж тооцоолж байснаас хавьгүй давжээ.
 
Дуудлага худалдаагаар зарагдсан дээрх захидлуудыг Эйнштейн 1951-1954 оны хооронд бичжээ. Эдгээр захидлуудад А.Эйнштейн өөрөө гарын үсэг зурсан ба захидал бүрт тайлбар байгаа аж. Эдгээр захидлуудын дотроос Эйнштений өөрийн хамтран ажиллагч Дэвид Бом-д бичсэн захидал хамгийн өндөр үнэд хүрч, 84 мянган доллараар зарагджээ. Уг захидал маккартизмын үед /1950-1954 он/ хамаарч байгаа юм. Захидалдаа Эйнштейн “Хэрвээ бурхан дэлхий ертөнцийг бий болгосон юм бол түүний зорилго нь дэлхийг танин мэдэх явдлыг бидэнд амар хялбар болгох явдал биш байсан” хэмээн бичжээ.
 
50,4 мянган доллароор зарагдсан өөр нэгэн захидалдаа Эйнштейн квантын онол ба харьцангуйн онол хоёрын хоорондын хамаарлын талаар тайлбарласан байлаа. Тэрбээр “хоёр онолыг нэгтгэж болно гэж миний ой тойнд ороогүй байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн байна.
 
1954 онд бичсэн нэгэн захидалдаа Дэвид Бом Израиль руу нүүж явсан талаар дурджээ. “Израиль бол оюун санааны хувьд амьд, сонирхолтой, гэхдээ боломжууд нь их хязгаарлагдмал. Боломж гарвал тэндээс буцаад явах бодолтой байна гэдэг үнэхээр харамсмаар” хэмээн Эйнштейн бичсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг