sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Гибралтарын хад шиг хэмжээтэй маш том солир /астероид/ дэлхийн хажуугаар аюулгүй өнгөрлөө.
 
Бараг 1 км өргөн уг биет манай гарагийн хажуугаар дэлхий болон сарны хоорондын зайнаас тав дахин хол зайд /1,8 сая км/ нисэн өнгөрсөн байна.
 
“2014 JO25” солир нь 2004 оноос хойш дэлхийн хажуугаар хамгийн ойрхон өнгөрсөн хамгийн том тэнгэрийн эрхэс юм.
 
Дээрх солиртой ойролцоо хэмжээтэй буюу 800 м өргөн “1999 AN10” солир 2027 онд дэлхийгээс 380 мянган км-ын зайтай өнгөрөх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж : Монцамэ агентлаг