sonin.mn
Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн “Шанаатын тахьдаг-Овоо” гэдэг газар Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 3 зорчигч бүхий суудлын автомашин мөс цөмөрч осолдсон байна.
 
Энэ сарын 17-ны өдрийн 10:35 цагт ослын дудулага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн газрын 7 албан хаагч, 1 автомашинтай, нийт 22 хүн, 3 автомашинтай ажиллаж иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэнийг аварчээ. Харин  иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нарын цогцсыг 18-ны өдрийн 16:04 цагт буюу өчигдөр хоёр удаа шумбалт хийж  гарган авчээ. Мөн нуурын гүнд 5-6 метр живсэн  автомашиныг гарган авч аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-аас мэдээллээ.   
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг