sonin.mn
Энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд зарим нутгаар, 10-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно.  Салхи 7, 8-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 
 
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хагаст сэрүүвтэр байна хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.