sonin.mn
 
Аугаа их эх орны дайны турш ЗХУ-д морьдоор тусалсан ганц орон бол БНМАУ / хуучнаар/ байлаа. Тиймээс  эх орны дайны түүхт ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ялалтад хувь нэмэр оруулсан монгол морьдын хөшөөг Москвад байрлуулахаар болжээ.
Дайны хүнд нөхцөлд их буу чирэн чадах чинээгээрээ зүтгэж буй морьдын хөшөөг УБТЗ-ын хамт олон үнэгүй тээвэрлэн Москва хотноо хүргээд байгаа юм. Ялалтын баярын өдрөөр уг хөшөөг Москва хотноо байрлуулах аж. Монголчууд аугаа эх орны дайны эхний өдрөөс л морио бэлэглэж байсан баримт зөндөө. Морь бэлэглэх хөдөлгөөнийг 1942 оны гуравдугаар сараас төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж улмаар улсын хэмжээнд дайн дуустал фронтод морь бэлэглэж байжээ. Фронтод илгээсэн бэлгийн ихэнхийг монгол морь эзэлж байсныг дайны түүх, архивын баримтаас мэдэж болно.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг