sonin.mn
Цахим системээр газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн нэрийг баталгаажуулах хугацааг тав хоногоор сунгажээ. Хоёрдугаар ээлжийн бүртгэлээр 13031 иргэн газар өмчлөхөөр сонгогдсон юм. Тэд хоёрдугаар сарын 11-нээс харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж, газар өмчлөх өргөдлөө баталгаажуулсан бөгөөд өнгөрсөн бямба гаригт өргөдөл хүлээн авах хугацаа нь дууссан. Энэ хугацаанд сонгогдсон иргэдийн 79 хувь нь өргөдлөө баталгаажуулсан байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас өргөдөл хүлээн авах хугацааг энэ долоо хоногийн  тав дахь өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Сунгасан хугацаанд өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд эрх нь хүчингүй болох юм байна.
 
Ц.Заяа
Эх сурвалж: