sonin.mn

СӨҮЛ. /Yonhap/. Манай компанийн шинэ брэнд, хаалга нь дээшээ болж нээгддэг “i20” машиныг улсынхаа энэ оны хамгийн сайн, шилдэг машинаар  Энэтхэгийн томоохон сонинууд нэрлэсэн гэж Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” мэдэгдлээ.

“Hyundai Motor” –ын мэдэгдсэнээр, “i20” буюу “Elite i20” нь  “Энэтхэгийн 2015 оны машин”-аар сонгогдсон байна.

Үнэ, үзүүлэлт, онцлог чанарууд, загвар, түлшинд хэмнэлттэй эсэх, аюулгүй байдал болон хэрэглэгчдийн үнэлгээнд үндэслэн Энэтхэгийн тэргүүлэх 10 сонины сэтгүүлчдийн хороо уг шагналыг жил бүр олгодог аж.

Уг шагналын эзнээр “Hyundai Motor” –ын машин хоёр дахь жилдээ тодорч байгаа нь энэ юм. Тодруулбал, өнгөрсөн онд тус компанийн “Grand i10” машиныг Энэтхэг шилдгээр өргөмжилж байсан билээ. Нэг компанийн машин энэ шагналыг хоёр жил дараалан  авсан тохиолдол урьд нь байгаагүй гэнэ.

Г.Доржханд

Эх сурвалж: