sonin.mn

НҮБ. /Itar-Tass/. Газын зурваст одоо болж буй мөргөлдөөний улмаас 469 хүүхэд амиа алдаж, 3000 хүүхэд шархадсан тухай НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЭФ/ пүрэв гарагт мэдээлжээ.

Тус байгууллагын мэдээлснээр, Израиль, Палестины хооронд болж буй сүүлийн хоёр өдрийн мөргөлдөөний үеэр наад зах нь есөн хүүхэд амь насаа алдсан байна.  

“Хамгийн сүүлийн мэдээллээр, Газын зурваст 469 хүүхэд амиа алджээ. Ойрын үед энэ тоо нэмэгдэж болзошгүй байгаад манай мэргэжилтнүүд болгоомжилж байна” гэж Газын зурвас дахь Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын дарга Пернилла Айронсайд НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. “Тус зурваст “ойр дотны хүмүүсээ алдах уй гашууг амсаагүй  эсвэл цусаа урсгаагүй нэг ч гэр бүл үлдээгүй” гэж тэрбээр хэлжээ.

ЮНИСЕФ-ийн дарга мөн Газын зурвасын хүүхдүүдийн сэтгэл санааны байдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Айронсайдын мэдээлснээр, хүүхдүүдийн  373 мянгад нь “сэтгэл зүйн яаралтай тусламж” хэрэгтэй байна. Одоогийн байдлаар ЮНИСЕФ-ийн 50 мэргэжилтэн Газын зурваст ажиллаж, шаардлагатай зөвлөгөө өгч байгаа аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг