sonin.mn

Милл кино компанийн бүтээл “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийнэ. Энэхүү бүтээлд  Милл кино компани болон Монгол фильм хамтран  нийгэмд тулгамдаад байгаа гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэргийг  илүү хурцаар гаргахыг зорьжээ.

Киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажиллаж байна. Харин киноны  гол дүрийг жүжигчин  Б.Баттөмөр, Ч.Ундрал, Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир нар бүтээжээ.
 
Дашрамд сонирхуулахад, Милл кино компанийн уран бүтээлчид  өмнө нь “Микроны босс”, “Ээжийн дайсан”, “Шарталт” зэрэг хошин өнгө аястай уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байв.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг