sonin.mn
Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн өнөөдрөөс бууруулахын зэрэгцээ коронавируст цар тахлын эсрэг дархлаажуулалтын ажил орон даяар эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор таван чиглэлийн үйлчилгээний байгууллагаас бусад аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм.
 
Үүнд,
 
Уралдаан тэмцээн
Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
Диско баар
Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар багтаж байна.
Харин үйл ажиллагаагаа эхлүүлж буй аж ахуйн нэгжүүд давхар халдвар хамгааллын дэглэмийг баримтлах журмыг чанд сахих үүрэг хүлээнэ.
Та бүхэнд гамшгийн үеийн Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өнөөдрөөс нээгдэж байгаа байгууллагуудын дагаж мөрдөх журмуудыг бүрэн эхээр нь танилцуулж байна.