СӨҮЛ. /ТАСС/. Умард Солонгосын тамирчдыг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулах асуудлыг хэлэлцэхээр Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ тэргүүн Томас Бах Пхеньянд айлчилна хэмээн “Кей-Би-Си” телевиз мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
Эх сурвалжийн мэдээлснээр, Т.Бах энэ сарын сүүлчээр Умард Солонгост айлчилж магадгүй бөгөөд одоогоор айлчлалыг зохион байгуулах талаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Умард Солонгосын эрх баригчдын зүгээс ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гэхдээ ОУОХ-ны тэргүүн Умард Солонгост айлчилснаар Умард Солонгос тамирчдаа Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцохыг зөвшөөрнө гэсэн үг биш юм”. Түүнчлэн ОУОХ-ны тэргүүн Т.Бах Умард Солонгост төлөөлөгчөө илгээж ч магадгүй юм гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Умард Солонгосын тамирчид 2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох эрхтэй болсон хэдий ч эрх баригчид нь ямар хариу өгөх нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч тус улсын тамирчдын Пёнчаны олимпийн наадамд оролцох бүх зардлыг ОУОХ өөрөөсөө гаргахад бэлэн байгаа аж.
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Цөмийн зэвсэгтэй болсон болохоор дулдуйдаж байх шив.
Хойт Солонгос бол жинхэнэ ардчилсан орон шүү дээ. Өөрийнхөө батлан хамгаалах хүч чадлаа бэхжүүлж чадсан гайхамшигтай. Гэтэл бид шүдний чигчлүүр хийж чадахгүй хэвтэж байж цацагт хяруулыг өршөөсөн гэж хөөрцөглөж байдаг. Үнэн хэрэгтээ Хойт Солонгос шиг пуужин хийдэггүй юм аа гэхэд ядахдаа чавх хийж чадвар байхгүй шүү дээ.
нээрээ ядаж чавх хийж сурцгаая л даа. дараа нь буу хийж сурая тэхүү тэгээл үхэцгээе хойч үе маань эхлээд их буу хийг дараа нь пуужин эн тр гэж бүлтрэнэ биз
Би Эрээнээс нодлин чавх худалдаж авсан. Миний хүүхэд байхад хийдэг байсан чавхнаас муу л юм гэж бодсон. Одоо чавхны аолбоо байгуулаад, тэмцээн зохиогоод манайхны дуртай тэр алт мөнгө хүрэл медаль, мастер зэрэг цолыг олгох хэрэгтэй. Гоё бизнес санаа байна аа
Би Эрээнээс нодлин чавх худалдаж авсан. Миний хүүхэд байхад хийдэг байсан чавхнаас муу л юм гэж бодсон. Одоо чавхны аолбоо байгуулаад, тэмцээн зохиогоод манайхны дуртай тэр алт мөнгө хүрэл медаль, мастер зэрэг цолыг олгох хэрэгтэй. Гоё бизнес санаа байна аа