МИЛАН. /ФИФА/. Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн хөл бөмбөгийн шигшээ баг 1958 оноос хойш анх удаагаа ДАШТ-ийг өнжихөөр боллоо.
Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтын сүүлийн шатны эхний тоглолтод Италийн шигшээ баг Шведэд 1:0 оноогоор хожигдсон бол өчигдөр орой Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд болсон шийдвэрлэх тоглолтод багуудын аль аль нь гоол оруулж чадаагүй байна. Ингээд эхний тоглолтын оноогоор Шведийн шигшээ баг ирэх онд Орост болох ДАШТ-д оролцох эрхтэй болжээ.
1930 оноос хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж эхэлснээс хойш италичууд хоёр дахь удаагаа ДАШТ-д оролцох эрхээ алдсан нь энэ юм.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Oo my god
Викингүүдийн үр удамд баяр хүргэх хэрэгтэй.Хөл бөмбөг дэлхий дахинд хөгжиж байгаа нь үнэн юм байна.Англи гээд нэг улс хөлбөмбөгийг санаачилсан нэрнээс цаашгүй сураг алдраад он удаж байна.Газар газрын шилдэг одуудыг дэлхийн өнцөг булан бүрээс хулгай хийж олсон бузар зоосоороо хөлсөлж тоглуулахаас цаашгүй болж дээ.