Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2017-10-13 15:36:02

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Тусгай олимпийн тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, УИХ-ын гишүүн, Тусгай олимпийн хорооны ТУЗ-ийн гишүүн Ч.Улаан, тус хорооны гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, Өвөрхангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн, эцэг, эхийг төлөөлж Д.Оюунбилэг нар болон тусгай олимпийн тамирчин сурагчдын төлөөлөл оролцлоо.
 
Энэ 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монголын Тусгай олимпийн Үндэсний анхдугаар наадмыг спортын 7 төрлөөр Улаанбаатар хотод зохион байгуулж буйг уулзалтын эхэнд Тусгай олимпийн хорооны тэргүүн, УИХ-ын гишүүн асан С.Оюун танилцуулав.
 
Уг наадмыг 4 жил тутамд зохион байгуулах бөгөөд анхдугаар наадамд Улаанбаатар хотын 4 тусгай сургууль, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Хөвсгөл, Ховд, Өвөрхангай зэрэг 9 аймгийн нийт 230 тамирчин хүүхдүүд оролцож байгаа юм байна.
 
Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимпийн тэмцээнүүдэд Монголын тамирчид 2013 оноос оролцож эхэлсэн юм. Мөн онд Монголын Тусгай олимпийн хороог байгуулж, түүнээс хойш дэлхийн болон улс, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тамирчин хүүхдүүдэд амжилт хүсч баяр хүргээд ямар бэрхшээл учирч буйг тодрууллаа.
 
Нийслэлд тусгай 4 сургуульд эдгээр хүүхдийг хамруулдаг бол орон нутагт энгийн сургуульд суралцаж, зарим нь сургуульгүй үлддэг ажээ. Мөн бэлтгэл хийх байр танхим, хөрөнгө мөнгө дутагдалтай байдаг юм байна.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймаг, орон нутгийн удирдлагын анхааралд үүнийг авахуулах талаар дэмжиж ажиллана гээд тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх, спортын заал, танхимуудад бэлтгэл хийх боломжоор хангах чиглэлд мөн анхаарч дэмжинэ гэдгээ илэрхийлэв.
 
Жудо бөхийн тамирчид паралимпийн тамирчидтай хамтран бэлтгэл хийдгийн нэгэн адилаар тамирчид тухай тухайн төрлөөр эдгээр хүүхдүүдтэй хамтран бэлтгэл хийж байх боломжтой гэж байлаа.
 
Уулзалтын үеэр тамирчид гаргасан амжилтынхаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж ярилаа.
 
Монголын Тусгай олимпийн тамирчин хүүхдүүд 2015 оны Лос- Анжелесийн зуны олимпоос 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл, 2017 оны Австрийн өвлийн олимпоос 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргаад байгаа юм. Монголын Тусгай олимпийн тамирчид “Ялалт байгуулахад минь туслаач. Хэрэв би ялж чадахгүй бол ялалт авч ирэх оролдлогыг минь зоригжуулаач” гэсэн уриатай юм.
 
 
 
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. ОРОС ШОУЧИН.

    Зочин, 2017-10-13 18:24:11, 202.179.24.125Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Nohoin baas, jogorhoinoosoo jaahan hyalaalgasan um bizde?! Ulsaas tomor zam barina gej shaasan 280 say am dollar aa l butsaagaad ogchih, tegehed l manai uls ayndaa ooroo hogjichihno

    Chinggis Bond noos chaasan mongoo l ogchih, 2017-10-13 18:37:08, 27.123.214.90Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ерөнхийлөгчөө үндсэн ажлаа хий! Авилгачид хулгайч нарын нурууг бөхийлгөнө гэсэн яаваа. Сүүлийн үед тамирчид, спортынхныг шагнаж, хүлээж авсан, мод тарьсан хүн байдаг боллоо. Чиний тарьсан ганц модтой модгүй Монгол улс байж л байна. Битгий ингэж үзэл суртлын өргөн арга хэмжээ зохиогоод, цаг үрээд бай!!!!

    Ажлаа хий, 2017-10-15 16:36:12, 182.230.207.132Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Дахиад хэлъе! Ажлаа хий!!! Та ямар соц. Нийгмийн үеийн жолоодогч биш. Бас биеийн тамир спортын хорооны дарга ч юмуу, олимпын хорооны ерөнхйлөгч биш. Шат шатандаа ажлаа хийцгээг. Бубкаг шагнаж магнаад хэнд хэрэгтэй юм бэ?

    Үзэл сурталч, 2017-10-15 16:44:17, 182.230.207.132Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Ed nar Erunhiilugchiin ajiliig zaadag yun yamar novshnuud ve? Hugjiliin berhsheeltei ard irgedee huleen avch uulzaj sanaa bodol husel zorilgod ni tuslah gej bga yum bishuu? Er yum unshdag oilgodog humuus hovordjee dan har sanaa muu muuhai buhneer l uursdiiguu huvhij baihiin yamar hereg bnaa!!!!!

    Erka, 2017-10-16 02:54:59, 27.123.214.102Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: