Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2017-10-13 12:38:31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.
 
Уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, нарийн бичгийн дарга Б.Дамба, “3-ын эсрэг 3” дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, Дэлхийн оюутны лигийн аварга  залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.
 
Сагсан бөмбөгийн “3-ын эсрэг 3” төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтаж байгаа бөгөөд үүнийг дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан огцом тэсрэлттэй гаргаж ирж буй амжилтуудад нь баяр хүргэсэн юм.
 
Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам олон амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
 
Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн“3-ын эсрэг 3” төрөл олимпийн төрөл болсон тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.
 
FIBA  “3-ын эсрэг 3” Азийн аваргын тэмцээн зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид  энэ үеэр онцолж байлаа.  Энэ аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатарт 2020 оны олимпийн эрхийн оноо олгох “3-ын эсрэг3” сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна 3х3 сагсан бөмбөгийн шилдэг багуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх юм байна. Ази тивээс Япон, БНХАУ, Казахстан, Туркменистан, Киргиз, Хятадын Тайвань, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол зэрэг орны эрэгтэй, эмэгтэй баг оролцохоор болжээ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг уг тэмцээнийг үзэж сонирхохыг дасгалжуулагч, тамирчид уулзалтын үеэр урьсан юм.
 
Уулзалтын дараа дасгалжуулагч, тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хамт Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг татуулав.
 
СУРТАЛЧИЛГАА :

15 сэтгэгдэл харуулж байна        

  1. Мэддэг ажилаа хийж байх шиг сайхан юм хаа байхав , баяр хургэе . Багш - эмч , малчин - тариаланч , ажилчин - инженеруудтэй уулзалтай биш ..,

    Зочин, 2017-10-13 14:45:17, 103.26.194.111Хариу бичих

  2. Novsh mini , chatsgaa savuruulaad zailaarai, bidnii erunhiilugchiig doromjilbol alna shu..

    Зочин, 2017-10-13 21:30:57, 172.58.185.167

    Монгол яахаараа ийм "дутуу","хагас" спортыг дэмждэг байнаа,дээдсүүд нь тайрдсууд болоод тэр үү,амжилт гаргаж буй чадал нь энэ болоод тэр үү,хэрэв "5-ын эсрэг 5" гэдэг хөл бөмбөг олимпод орвол монгол амжилтаараа гялалзах нээ,яагаад Жордан,Коби,Леброн,Куири нарын тоголдог "бүтэн" сагсан бөмбөг,яагаад Пеле,Марадона,Месси,Рональдо нарын тоголдог "бүтэн" хөлбөмбөг монголд амжилттай хөгждөггүй юм бэ,монголчуудын онцлог,нүүдэлчин ахуйн хорт уршиг уу

    Зочин, 2017-10-14 03:12:58, 98.234.233.211

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Танихгүй хүмүүстэй учирч үзээгүй өссөнөөсөө баг,хамт олон,нийгэмд биеэ зөв авч явж сураагүй Жалганы Оркуудын өөрсдөөс нь өөр хэн ч сонирхдоггүй спортын бөхөнцөр,Дэлхий сонирхдог Багийн спортыг ойлгоно гэж юу байхав.Шалихгүй өмхий Оркууд зөвхөн өөрийгөө боддог.Тэдэнд найз хамтрагч,хамт олон,нийгэм байдаггүй юм.

    Зочин, 2017-10-13 16:24:21, 202.179.24.125Хариу бичих

  4. Chi shorond oroh geed baigaamu..kkkk.. Manai erunhiilugchuus air uheh in uu?

    Зочин, 2017-10-13 21:34:05, 172.58.185.167

    172.58.185.167 Хэ хэ.Дэлхий сонирхдог Сагс,Хөл бөмбөг гэж дуулаагүй Метр тавин долоог Ерөнхийлөгч гээд байна уу? Нацист Германы Гитлертэй өөрийгөө андуурчихсан Женког үнэн худлыг дэнсэлдэг Бурхан гэж та битгий андуурч тэнэгээ гайхуул.Жалгандаа цагиргалаад хэвтэж бай толгой гүзээнийхээ томоор уралддаг унгас алдсан Орк.

    Зочин, 2017-10-13 22:47:47, 202.179.24.125

    Таны нэр:

    Тайлбар:

  5. женко оо одоо болно оо, өөрт чинь энэ албан тушаал дэндүү ахадаж байна.Амьдралдаа бүтэн ном уншиж үзээгүй хүн яаж улс орныг авч явах вэ дээ? офшорт нуусан 1.1 тэрбум доллараа улсад хандивлаад албан тушаалаа сайн дураараа өгөөд больж үз. Хэзээ нэгэн цагт өөрийн чинь үйлдсэн гэм нүгэл, хулгай луйвар чинь толгой дээр чинь ирнэ шүү... Хүний үг сайн сонс, дараа нь харамсаад барахгүй шүү...

    Зочин, 2017-10-13 17:02:19, 202.131.243.162Хариу бичих

  6. Монголынхоо сагсан бөмбөгчдийн тоглолтыг нэг удаа ч болов үзээд сэтгэлээ сэргээчих. Ямар гутранги үзэлтэй мал вэ чи.

    Зочин, 2017-10-14 00:19:48, 66.181.188.251

    Таны нэр:

    Тайлбар:

  7. МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ бас л мундаг хүн юм аа.Эх орныхоо нэрийг дэлхийн та.цанд манлуулж яваа хүмүүст ямагт урам хайрлаж дэмжиж чин сэтгэлээсээ ярилцаж хүндэтгэл үзүүлэх юм. Үнэхээр бахархмаар.Сагсан бөмбөгийн баг тамирчиддаа баях хүргэж амжилт хүсье.

    Зочин, 2017-10-14 00:14:22, 66.181.188.251Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Монголынхоо сагсан бөмбөгчдийн тоглолтыг нэг үзээд сэтгэлээ сэргээчих. Ямар гутранги үзэлтэй амьтан бэ чи.

    Зочин, 2017-10-14 00:16:12, 66.181.188.251Хариу бичих

  10. huur min. yugin uzdeg um, Ereenii bagiig yalj chadahgui baij. Bodit unen bol ene.

    sdfs, 2017-10-14 01:11:45, 174.116.119.228

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Монголынхоо сагсан бөмбөгчдийн тоглолтыг нэг удаа үзээд сэтгэвээ сэргээчих. Ямар гутранги үзэлтэй амьтан бэ чи

    Зочин, 2017-10-14 00:18:06, 66.181.188.251Хариу бичих

  12. amjilt ard tvmnii erunhiilugchduu amjilt hvsie . vmhii luuhaanuudiig huu tseverle . gvitsee

    amjilt , 2017-10-14 20:13:44, 185.39.141.23

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Одоо болио хийж байгаа ажил нь шагнал гардуулах олимпийн хороо,спортын хороо гэж байгаа ш дээ .Тэд нар шагнал магналаа гардуулах хэрэгтэй ш дээ.Эдийн засаг муу байна говьд нуурс тээвэр гэж цусгуй дайн болж байна.

    Зочин, 2017-10-15 20:04:39, 202.9.41.135Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Naad 3x3 chin busad ulsad tusdaa baidag manaih l gej, hul bumbugchid n talbaid ch toglood, zaaland ch toglood, hokkeichid n shaibtaig ch toglood, bumbugteig ch toglood, busad sportiinh n ulsiin shigsheegiin tamirchid n olimp, delhiin avragad ch orood l , oyutan, tsereg armiin temtseend ch yavj bzidag , gudamjnii sags gesen nuguu l mongoliin sagsan bumbugiin gegddeg garuud n l tsohij yavah , yum yaj hugjih ve dee. Uur sistemeer uur ontslogtoi tamirchidiig songoj hugjuuldeg yum b'a lee busad ulsuud.

    Зочин, 2017-10-17 00:54:41, 85.228.133.126Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: