Монголын төдийгүй олон орны боксчдод шударгаар өрсөлдөх боломж нээгдлээ

Нийтэлсэн: 2017-10-12 14:28:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксчдод тив, дэлхий, олимпийн дэвжээнд хүчтэй, ур чадвар өндөр гэдгээ шударгаар дүгнүүлж, амжилтаа ахиулах сайхан боломж гарч буй мэдээ дуулгахад таатай байна.
 
Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгч Ву Чинг Куог үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус холбооны Сахилга батын асуудал эрхэлсэн комиссоос Швейцарийн Лозанна хотноо гаргажээ.
 
Тайванийн иргэн 71 настай түүнд хэд хэдэн зүйл ангиар “ял тулгасан” байна. Юуны өмнө AIBA бүрэн дампуурах дөхсөн. Одоогийн байдлаар 12 сая фунт стерлингийн өртэй байгаа аж. Мөн ОУСБХ-ноос өөрт хэрэгтэй шийдвэр гаргуулахын тулд Гүйцэтгэх хорооны хэд хэдэн гишүүнийг халах гэж оролдсон хэрэгт буруутгагдсан. Энэ талаар авч хэлэлцэх ёстой байсан AIBA-гийн ээлжит бус чуулганыг Ву Чунг Куо таслан зогсоох гэж санаархсан байна.
 
Рио-де-Жанейрод болсон олимпийн наадам болон AIBA-гийн том тэмцээнүүд нь шүүлтийн булхай, найраа, авлига дунд явагдсан нь ч Ву Куог халах үндэслэл болжээ.
 
 
 
2018 оны нэгдүгээр сард Дубайд болох чуулганыг хүртэл тус холбоог Европын боксын холбооны тэргүүн, AIBA-гийн дэд ерөнхийлөгч Франко Фальчинелли удирдах төлөвтэй байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
 
 
 
 
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-12 17:24:49, 202.179.25.15Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Бокс ер нь бүх их спортын ертөнц тэр чигээрээ авилгалд идэгдсэн нь батлагдсаар л байна. Манай боксчдыг бол ёстой алдаг шүү дээ. Энэ холбоод бүгд нэг мөсөн тарвал таарна.

    Зочин, 2017-10-13 11:41:40, 202.9.43.68Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Энэ өвгөнөөр туг тахиад дахиад нэг будилааны эзэн гараад ирэхгүй гэж л найдъя

    Зочин, 2017-10-13 12:36:36, 49.0.213.83Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Umnud mujiin HUJAA NAR ER HEZEE UUDTEI BAISAN YUM BEE. JUNGLE MONKEY - HIRENGENII SARMAGCHIN SHIG GAHAIN HONSHOOR, MELHII AMALCHIHAAD...

    Umnud Hujaa, 2017-10-13 13:40:59, 203.91.115.36Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: