"Илдэн дээр гүйгч" эмнэлэгт хүргэгджээ

Нийтэлсэн: 2017-08-04 12:40:56

ЛОНДОН. /Reuters/. Олимп болон Паралимпын аварга, Өмнөд Африкийн ойрын зайн гүйгч Оскар Писториус эмнэлэгт хүргэгджээ.
 
Найз бүсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэргээр "Илдэн дээр гүйгч" хочит О.Писториус өнгөрсөн онд зургаан жил хоригдох ял сонссон юм.
 
Түүний хоригдож буй шоронгийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “О.Писториус өнөө өглөө шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ. Чухам ямар шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн болон биеийн байдал нь хэр байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, цээжин тус газарт нь хүчтэй өвдөлт мэдрэгдэх болсон учир тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бололтой.
 
Үүнээс өмнө 2016 оны наймдугаар сард О.Писториус шоронгийн өрөөндөө хальтирч унасны улмаас бугуйгаа гэмтээснээр эмчилгээ хийлгүүлж байсан юм.
 
Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард найз бүсгүйгээ гэртээ  буудан хөнөөсөн билээ. Дараа нь тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Би түүнийг хулгайч байна гэж андууран буудсан” гэж байв.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. baliar tahir dutuu novsh. naiz busguigee alsan.

    Зочин, 2017-08-04 16:12:13, 202.94.145.1Хариу бичих

  2. ЧИНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ МӨН ТАХИР ДУТУУ БӨЛГӨӨ....

    GUZEET, 2017-08-05 12:35:27, 202.21.126.78

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Zugeer tahir dutuu hun bish naiz busguigee hunuusun aluurchin!!

    Zochin, 2017-08-05 18:12:52, 103.212.116.34Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: