sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хүндэтгэлийн танхимд өнөөдөр Монголын пауэрлифтингийн холбооны гурван тамирчинд “Олимпийн алдар” одон гардуулжээ.
 
Тухайлбал, пауэрлифтингийн дэлхийн аварга Д.Алтанхуяг, ДАШТ-ий мөнгөн медальт П.Болдбаатар, тивийн аварга Ш.Чанарав нарт МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч, Ардын багш, гавьяат тамирчин Ц.Дамдин МҮОХ-ны "Олимпийн алдар" одонгоор энгэрийг нь мялаасан байна.
 
Дашрамд сонирхуулахад, Монголын пауэрлифтингийн холбоо энэ сард Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит хурлаар МҮОХ-ны гишүүн холбоо болсон юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг