Бадминтоны тэмцээнийг Emart ивээн тэтгэлээ

Нийтэлсэн: 2017-05-18 15:38:31

Бадминтоны Өсвөрийн улсын аварга 2017 тэмцээн Спортын төв ордны А зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа нь энэ удаагийн тэмцээнээс харагдлаа. 11 дэх удаагийн өсвөрийн тэмцээнд 16 хот хөдөө, клуб нийлсэн 277 тамирчин 4 насны ангилалд ганцаарчилсан, хосын зэрэг 5 төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
 
 
Нийт 60 гаруй тамирчид алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багийн дүнгээр Архангай, Хэнтий, Дорнод аймгууд тэргүүлжээ.   Имартын хувьд бүх насны ангилал, төрлүүдэд амжилттай оролцон тэргүүн байр эзлэсэн тамирчид болон багийн шагнал урамшууллыг олгон ивээн тэтгэж ажилласан байна.
 
Өсвөрийн УАШТ-2017 багийн дүнгээр:
 
 
 
 
 
6-р сарын 20-25-ны хооронд Улаанбаатар хотод Бадминтоны олон улсын тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнээр олон улсын тэмцээнд оролцох өсвөр насны тамирчдыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой юм. Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Токио 2020 зуны олимпын наадамд Монголын багийг ахлан оролцохоор болсон байна.
 
 
 
 
Бадминтоны тэмцээнийг Emart ивээн тэтгэлээ
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ? М.Энхболд: МАН-ын дарга, Морин спорт уяачдын холбооны тэргүүн. МАН өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлж байна уу? Монгол орон хаашаа яваад байна вэ? Энхболд бизнесмен мөн үү? Газрын наймааны загалмайлсан эзэн гэдэг үнэн үү?Төрийн албан хаагчаас эхлээд сайд, дэд сайд, яам, засаг захиргааны бүх шатны байгууллага, төрийн өмчийн бүх байгууллалгын дарга, өндөр цалинтай албан тушаалтнуудын суудал бүгд төлбөртэй болж тушаалд очсон этгээдүүд төлбөрөө олон дахин нугалж шархаа нөхөж, дутуугаа гүйцээдэг журмыг хэн нээсэн бэ? Хэн гарамгай хэрэгжүүлж байна вэ? Х.Баттулга: 17 чингэлэг спиртээс эхлээд бизнесийг буруу замд оруулсан хэн бэ? Монголыг дааж давшгүй өрөнд хэн оруулж, хэн тэр их хөрөнгийг хувааж идэлцсэн бэ? Гашуун сухайт хүртэл төмөр зам тавьж нүүрсээ саадгүй тээвэрлэх асуудлыг ажил хэрэгч хүмүүс шийдчих байсныг хэн зогсоосон бэ? Зураг төсөл, санхүүжилт нь улсын төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр бүрэн шийдэгдсэн байсан биздээ. Дараа нь мөн тэр төмөр замын санхүүжилтэд төсвөөс гаргасан мөнгийг хэн хувьдаа завшиж бүх ажлыг мухардалд оруулсан бэ? Улсын асар их хөрөнгөний Хулгайн хэргээр мөрдөгдөж байгаа гэмт хэрэгтнийг ерөнхийлөгчийн сэнтийд залаад сууж байх уу? С.Ганбаатар: Улс орныхоо эрх ашгийн төлөө, тонон дээрэмдэгчдийн эсрэг олон жил гудамжнаас эхлэн тэмцсэн, дээрэмчдийн олон ноцтой үйлдлийг таслан зогсоож байсан ясны эх оронч. Их хурлын гишүүн байхдаа газар шороогоо хамгаалж олон чухал тэмцлийг зохион байгуулж, өрнүүлж басныг ард түмэн сайн мэдэж байгаа. ҮЭ холбоог тэргүүлж байхдаа тус холбоог дэлхийн загварт хүргэж, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалж, төрийн дарангуйллыг нугалж чадаж байсан хэн бэ? Олигархуудын дээрэмчдэд алуулахаас наагуур явж улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнолын аврахын төлөө хойшид, ялангуяа ерөнхийлөгчийн суудлаас юм хийж чадах цөөхөн хүний нэг Ганбаатар мөн . Монголчуудын олон зуун жилийн хүчин чармайлтаар олдсон хамгийн үнэт баялаг, монгол туургатны бахархал ТУСГААР ТОГТНОЛ маань хутганы ирэн дээр ирчихээд байгааг ухаарч ойлгох цаг болсон. Боловсролгүй, хувийн шунал нь хязгааргүй Энхболд, Баттулга нарт улс орноо, тусгаар тогтнолот гэх ямар ч сэтгэл байхгүйг үйл явдлаараа олон дахин нотлоод байна. Монгол орны энэ үеийн зовлон, мангас болсон МАНАНгаас салах анхны алхам нь Ганбаатар мэтийн эх орончдод итгэл үзүүлэхээс эхэлнэ. Ард түмэн хичээгтүн, ухамсарлан ойлгогтун.

    Зочин, 2017-05-18 23:54:00, 43.242.243.125Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: