sonin.mn
МОСКВА. /TASS/. Өөрийн амьдарч буй газрын талаар худал мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр 100 м-ийн саадтай гүйлтийн 2016 оны Олимпын аварга, АНУ-ын тамирчин Брианна Роллинсын тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасчээ. Энэ тухай тус улсын Сэргээштэй тэмцэх агентлагийн /USADA/ цахим хуудсанд мэдээллээ.
 
Б.Роллинс амьдарч буй газрынхаа талаар мэдээлэл өгөх тухай дүрмийг нэг жилийн дотор гурван удаа зөрчсөн байна. Ингэж зөрчсөнөөр сэргээшийн шинжилгээний сорьц авахад саад хийсэн учраас тамирчны эрхийг нэг жилээр хасчээ. 
 
Тамирчны эрхийг хасах хугацааг USADA агентлагаас гуравдахь удаагаа зөрчил гаргасныг нь тамирчинд мэдэгдсэн өдрөөс буюу 2016 оны 12 дугаар сарын 19-нөөс тооцож эхэлсэн аж.
 
Өдгөө 25 настай Б.Роллинсын 2016 оны 9 дүгээр сарын 27-ноос хойш авсан бүх медаль болон шагналт байрууд эзэлсэн амжилтыг нь хүчингүй болгох юм. Тэрбээр 2016 оны Олимпын тоглолтын финалын гүйлтэд 12,48 секундын амжилт үзүүлэн аваргалжээ. Мөнгө, хүрэл медалийг мөн Америкийн тамирчид хүртсэн байна.  
 
О.Барс 
Эх сурвалж : Монцамэ агентлаг