sonin.mn
Улаанбаатар./МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпийн наадмын мөчлөг /цикль/ эхлээд бараг хагас жил болсон энэ үед ихэнх улс орон үндэсний шигшээ багаа бүрдүүлэн бэлтгэл сургуулилтаа базааж эхэлсэн байгаа.
 
Харин манай улсын хувьд үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдын нэрс албан ёсоор тодорхой болсон ч олон хараахан нийтэд зарлах болоогүй байгаа талаар албаныхан тайлбарлаж байна.
 
БСШУС-ын сайдын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2017 оны эхэнд спортын холбоодууд сонгон шалгаруулалтаа хийсэн. Үндэсний шигшээ багийн гол төрлүүд болох жүдо бөх, чөлөөт бөх, бокс зэрэг спортын холбоодын дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явагдсан. Мөн спорт холбоодууд БТСГ-т шалгаруулалтын тайлан, дүнг танилцуулжээ.
Японы Саппоро хотноо Азийн өвлийн спортын VIII  наадамд оролцож буй Монголын багийг Үндэсний шигшээ багийн захирал, ардын багш Ч.Насантогтох ахалж байгаа. Иймд Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтын дүнг гуравдугаар сард албан ёсоор зарлах байх гэсэн таамаг байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг