sonin.mn
Зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж дөрвөн насны ангилалд шилдгүүдээ шалгаруулав.
 
Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит тус тэмцээнд 137 өсвөрийн тамирчид швейцарь системээр 7-9 тавил наадаж оюун ухаанаа уралдуулав. Тэдний дотор спортын мастер цолтон дөрөв, дэд мастер ес, 80 гаруй зэрэгтэй даамчид оролцжээ.
 
Энэ тэмцээний 6-9 насанд охидоос Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насанд охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насанд охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) нар тус тус тэргүүн байр эзэллээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг