Лейброн Жеймс 10000-аас дээш оноо авсан 14 дэх тоглогч боллоо

Нийтэлсэн: 2017-01-10 12:55:00

МОСКВА./TASS/. АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолт болж, “Кливленд” баг “Финикс”-ийг талбай дээр нь 120:116 харьцаагаар хожжээ.
 
Талбайн эзэн багийн Эрик Бледсоу 31 оноо, зочин багийн Леброн Жеймс 28 оноо авснаар багийнхаа тоглогчдыг хошуучиллаа. Л.Жеймсийн хувьд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд 10 мянгаас дээш оноо авсан 14 дэх тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Карим Абдул-Жаббар /15 837 оноо/ шилдэгт тооцогддог юм.
NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний өөр нэгэн тоглолтод “Клипперс” баг өөрийн талбайд “Майами”-г 98:86 харьцаагаар буулган авчээ.
 
Энэ тоглолтын үеэр Лос-Анжелесийн холбон тоглогч Крис Пол 8000 дахь оновчтой дамжуулалтаа хийсэн нь онцлох үйл явдал байлаа. Ингэснээр тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 8 мянгаас дээш удаа оновчтой дамжуулалт хийсэн 10 дахь тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Жон Стоктон /15 806 дамжуулалт/ тэргүүлдэг юм.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. 10000 оноо биш юмаа, 10000 удаа оновчтой довтолсон гэж орчуулбал зүгээр.

    -, 2017-01-11 02:46:43, 205.210.158.252Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: