МОСКВА. /Kyodo/. Ирэх сард Рио-де-Жанейро хотод болох Паралимпод Оросын баг тамирчдыг оролцуулахгүй байх магадлал өндөр байна.
ОХУ-ын тамирчдыг Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийн эсрэг Оросын Паралимпын хороо /ОПХ/ давж заалдсан боловч Спортын арбитрын шүүх /САШ/ гомдлыг шүүн хэлэлцэхээс татгалзжээ.
Оросын тамирчид төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх дуулиантай холбогдуулан Олон улсын Паралимпын хороо /ОУПХ/ ОПХ-ны гишүүнчлэлийг түдгэлзүүлж, тамирчдыг Риогийн Паралимпод оролцохыг хориглож байгаагаа энэ сарын 7-нд зарласан юм. Үүний улмаас Оросын тал наймдугаар сарын 11-нд САШ-д давж заалдсан билээ.
Харин САШ мягмар гарагт мэдэгдэхдээ “Олон улсын Паралимпын хороо ямар ч дүрэм журмыг зөрчин Оросын тамирчдад хориг тавиагүй. Оросын давж заалдах албан бичигт ОУПХ-ны гаргасан шийдвэрийг няцаах ямар ч нотлох баримт байхгүй байна” гэв.
Тус шүүх ийм шийдвэр гаргаснаар Оросын баг ирэх сард болох Паралимпод оролцоход туйлын хүндрэлтэй боллоо. САШ-ийн шийдвэрийн эсрэг давж заалдсан тохиолдол бараг байдаггүй ажээ.
Г.Доржханд
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Ганцхан Оросын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид сэргээш хэрэглээд бусад нь хэрэглэдэггүй гэх гээд бгаа юм бх да. Оросыг арай дэндүү боож бн да.
Паралимпод гэж юу гэсэн үг вэ? Пара лимпод