sonin.mn

БНХАУ-н Гадаад Хэргийн Яамнаас 11 дүгээр сарын 14-29-ны өдрүүдэд  “Нөхөрсөг элчингүүд 2015 ”  сагсан бөмбөгийн тэмцээнийг БНХАУ-д сурч, ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийн дунд  зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд БНХАУ-д суугаа  Монгол, ОХУ, Япон, АНУ, Вьетнам, Канад зэрэг улс орны Элчин сайдын яамны баг мөн Хятадын Гадаад хэргийн яам, Бээжин хотын гадаад харилцааны газрын баг болон  бусад их дээд сургуулийг төлөөлсөн  16 баг оролцон тоглолоо.

БНХАУ-д ажиллаж амьдарч буй  Монгол иргэдээ төлөөлөн  Монгол улсын элчин сайдын яам, Хятадад сурч буй  оюутан залуусыг хамруулсан шигшээ 2 баг энэхүү тэмцээнд оролцож  манай баг 11 дүгээр сарын 14-нд Вьетнамын багийг,  21-ний өдөр Хятадын Гадаад хэргийн яамны хэлтсийн багийг, 22-ний өдөр Бээжингийн мэдээлэл технологийн их сургуулийн багийг, 28-ний өдөр  Бээжингийн  Технологийн сургуулийн  багийг тус тус онооны илт давуугаар хожсон байна.

11 дүгээр сарын 29-ний өдөр манай  баг Канадын элчин сайдын яамны багтай тоглон хожигдож мөнгөн медаль хүртсэн бол 2 дугаар баг 4 дүгээр байр эзлэн энэ тэмцээнд амжилттай оролцлоо.

Бээжин хот Д.Энхчимэг

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг