sonin.mn

Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өндөрлөлөө.

 

Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Ганхуяг, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, улсын харцага Д.Содномдорж, улсын начин Д.Пүрэвдагва нараар магнайлуулсан хүчит бөхчүүдээс  Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний бөх, улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, "Булган хангайн хүчтэн" дэвжээний бөх, улсын заан М.Өсөхбаяр үзүүрлэлээ.