Монгол орноо нар зөв тойрч 6300 км туулсан дугуйчин Ч.Мөнгөндалайн аялал өчигдөр өндөрлөлөө. Эх орноороо аялах мөрөөдлөө биелүүлж, зорилгодоо хүрсэн Ч.Мөнгөндалайтай хэдэн хором ярилцав.
-Зун эхэлсэн аялал тань өвөл дууслаа. Гурван улирал үргэлжилсэн аяллынхаа сонин сайхнаас хуваалцана уу?
-Би “Залуу дугуйчин” клубийнхээ хамт олонтой өнгөрсөн тавдугаар сард эх орноо дугуйгаар тойрон аялах хүсэлтээ МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатад тавьсан юм. Миний хүсэлтийг хүлээн авч дэмжсэн Монголын залуучуудын холбоо, Монголын дүлий иргэдийн нийгэмлэгийн хамт олонд баярлалаа.
Аялал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд эхэлж өвлийн тэргүүн сарын шинийн 2-нд өндөрлөж байна. Очсон сум бүрт намайг халуун дотноор угтан авсан ард түмэндээ баярлалаа. Анх 5500 км замыг туулах төлөвлөгөөтэй байсан ч 6300 километр замыг тууллаа.
Алтай Таван богдод өнгөрүүлсэн найман өдөр минь мартагдахын аргагүй сайхан дурсамжийг үлдээсэн. Энэ уулын бэлд ногоо халиуран зун, өгсөөд ирэхээр бороо зүсэрсэн намар, орой дээр нь цасаар шуурсан өвөл болдог юм билээ.
-Дугуйгаар олон мянган км замыг туулна гэдэг амаргүй даваа. Бэрхшээлтэй зүйл тохиолдох бүрт өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?
-Даарах, замаа олохгүй будилах, хээр хонох, өлсөх бүртээ “Би чадна” гэсэн үгийг хэлдэг байсан. Энэ үг бол дүлий иргэдийн уриа учраас бидэнд зориг, эрч хүч өгдөг.
-Эх орноо тойроод ирсэн хүнд дэлхийг тойрох мөрөөдөл төрдөг л биз дээ?
-Дугуй унаж сурсан цагаасаа эхлэн Монгол орныхоо үзэсгэлэнт газарт очиж үзэхийг хүсдэг байв. Хүслээ биелүүлсэндээ баяртай байна. Миний нэг мөрөөдөл бол Англи улс руу дугуйгаар аялах. Хэрвээ намайг тусалж, дэмжвэл дэлхийг тойрон аялхад бэлэн байна.
-Таныг замдаа бэртэл авсан гэж сонссон?
-Дарханы чиглэлийн авто зам дээр осолд орсон юм. Ер нь дугуйтай зорчигчоос 1,5 метрийн зай барих дүрэм бий. Гэтэл тэр жолооч намайг замаас шахаж би осолдсон. Миний зорилгын дэргэд энэ осол юу ч биш учраас аяллаа үргэлжлүүлсэн.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай компани олон улсын ачаа тээврийн үйлчилгээндээ 12 сарын 1-ээс эхлэн 12 сарын 31-нийг дуустал байнгын үйлчлүүлэгч нартаа 20 %, шинэ үйлчлүүлэгч нартаа 10%-ийн хөнгөлөлт үзүүлнэ. Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр, түргэн шуурхай, найдвартай хийнэ. Манай компани Хятадаас бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад үйлдвэрлэгчтэй холбоо тогтооход зуучлах, Хятадад жуулчлах болон бусад шаардлагаар явахад орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Жинчин Транс Олон Улсын Тээвэр Зуучийн Компани. Утас 98304871 Бээжин дэх утас 86-010-84391096

баяр хүргэе чамд үнэхээр хөгжилийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөлөл болж эр зориг гарган амжилт үзүүллээ шүү дээ амжилт амжилт
Bayar hurgie! Ayalj yavah hugatsaand chini mongoliin ard tumen dandaa chamtai hamt baisan.Dahin aylalaa urgeljluulj, ih amjilt gargaarai! Chamd eruul enh, az jargal sain saihniig husie!
ТЭР ТЭНЭГ МАЛ ШИГ ЖОЛООЧИЙГ ЗАИЫН ЦАГДААД МЭДЭГДЭЭЧ!!!
chin setgeliin haluun baiar hurgei