sonin.mn

НЬЮ-ЙОРК. /ITAR-TASS/. Америкийн тамирчин Серена Уильямс Эмэгтэйчүүдийн теннисний холбооны /WTA/ оны шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ. Энэ тухай тус холбооны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Серена Уильямс “Оны шилдэг теннисчин” цолыг зургаа дахь удаагаа хүртэн,  2014 оны улирлын тоглолтыг чансаагаараа нэгдүгээрт бичигдэж, дуусгажээ. Тэрбээр энэ онд “Их дуулга” цуврал тэмцээнд 18 дахь удаагаа түрүүлсэн байна.

“Оны шилдэг теннисчин” шагналын нэр дэвшигчдийн жагсаалтад Оросын теннисчин Мария Шарапова, Чехийн тамирчин Петра Квитова, Румыны теннисчин Симон Халеп, Сербийн тоглогч Ана Иванович, Хятадын теннисчин Ли На нар багтжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: