sonin.mn

“Ралли Монголиа 2014” автомашин, мотоциклын холын зайн олон улсын уралдаан өчигдөр эхэллээ.

Японы SSER байгууллага “Ямада” сан, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоотой хамтран, Монгол Улсад 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг уралдаан найман хоногийн хугацаанд 4000 орчим километр замд үргэлжлэх юм. Энэ жил тус уралдаан Говьсүмбэр, Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт болно.

“Ралли Монголиа” мотоциклийн олон улсын уралдааныг 1995 оноос хойш уламжлал болгон явуулахдаа ихэвчлэн говийн бүсэд голлон зохион байгуулж ирсэн бөгөөд Монголын эрэгтэй тамирчид уг тэмцээнд идэвхтэй оролцож, мото ангилалд 10 удаа, авто ангилалд найман удаа аваргын цом хүртэж байсан юм.

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг