sonin.mn
Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Умард Марианы арлуудын шигшээ багтай тоглож 4:0-ийн харьцаагаар хожлоо.
 
Гуам улсад зохион байгуулагдаж байгаа урьдчилсан шатны сонгон шалгаруулалтын нэгдүгээр шатанд манай шигшээ дараагийн тоглолтоо энэ сарын 23-нд талбайн эзэн улсын шигшээ багтай,  энэ сарын 25-нд Макао улсын шигшээ багтай хийнэ.
 
Эдгээрээс шалгарсан нэг баг нь энэ оны арваннэгдүгээр сарын 11-18-нд БНАСАУ, Хонгконг, Тайванийн шигшээ багтай тоглож, ялагч нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно.
 
Э.Сүрэн