Саяхан Катарын Доха хотноо жүдо бөхийн “Мастерс” тэмцээн болж өндөрлөсөн билээ. Уг тэмцээнд манай улсын баг тамирчид ямархан амжилт үзүүлсэн бэ гэвэл ердөө ганцхан медальтай ирсэн юм. Тэр медалийг хэн авчирсан бэ гэвэл дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг л дээ. Уржнан болж дээ. Тив, дэлхийн хэмжээний ойр ойрхон олон тэмцээн тэр жилийн зун, намар болсон. Монголын жүдочид оролцсоор ирсэн. Тэгэхэд мөн л М.Уранцэцэг л оролцсон тэмцээн бүрээсээ медальтай ирж багийнхаа нүүрийг тахалж байсан шүү дээ. Монгол ганцхан жүдочтой юм шиг санагдуулмаар тийм дүр зураг сүүлийн 2-3 жил давтагдав.
Сая Дохад болсон “Мастерс” нь улс, улсаас дэлхийн чансаагаар жиндээ эхний 32-т багтсан шилдгүүдийн чуулга байсан. Тиймдээ дэлхийн аваргын дайтай тэмцээн байлаа. Манайхаас есөн тамирчин өрсөлдөв. Эрэгтэйчүүдийн 73, 81 кг-д хоёр хоёр тамирчнаа явуулсан. Тэгэхээр цөөн жинд Монголын нэр гарсан гэсэн үг. Тэгээд нэг хүрэл медальтай, тавдугаар байр нэгтэй ирлээ. Уг нь 2014-2016 оны үед “Мастерс” тэмцээнд манай жүодчид тун сайн оролцож байв. Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа гэхэд дөрвөн удаа жиндээ аваргалсан. М.Уранцэцэг нэг удаа түрүүлж, нэг удаа хүрэл медаль авч байсан гээд амжилтууд бий. Гэтэл манай жүдочдын чанар чансаа сүүлийн жилүүдэд эрс мууджээ. Энэ нь Жүдогийн холбооны удирдлага, дасгалжуулагчдын ажиллагаатай холбоотой юм. Тэд тамирчдынхаа залгамж халааг бэлтгэж чадахгүй байна.
Тамирчдаа шинжлэх ухааны үндэслэлтэй дасгал, сургуульд хамруулахгүй зөнд нь тавьж тэмцээн болохоор нөгөө л нэр бүхий хэдийгээ л явуулдаг. Тэдний нь барилдааныг жүдогийн өндөр хөгжилтэй орныхон судалчихсан. Яаж дарж авахаа мэддэг болчихсон ийм л байгаа зураг харагдаж байна.
Ер нь Халтмаагийн Баттулга, Чимэдбазарын Насантогтох нарыг жүдогоос холдсноос хойш тамирчдын амжилт буурсан гэж ч болохоор. Япон, БНСУ, Нидерланд, Франц зэрэг орноос ямар гялалзсан залуучууд гарч ирж байгааг саяын “Мастерс” харууллаа шүү дээ. Япон, Солонгосын жүдочид хөнгөн жинд гоц байна. Манайхан эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, Г.Одбаяр нарыг 81 кг-д Саид Моллаи, О.Ууганбаатар хоёрыг явуулахдаа жүдогийн холбооныхон тэднийг медаль авна даа гэж битүү горьдсон байх. Гэтэл тэд зарим нь эхний тойрогтоо бусад нь 2-3 дугаар тойрогтоо хасагдав.
Энэ байдалд хэн дүгнэлт хийх ёстой юм бэ. Удахгүй олимп болох гэж байдаг. Энэ янзаар бол олимпоос медаль авах хүн гарах уу. Төсөөлөхөд М.Уранцэцэг л байна даа. Өөр ч мэдэхгүй. Хэзээ нэг цагт М.Уранцэцэг зодог тайлж таарна. Тэр үед түүний жинд барилдах бөх алга. Эмэгтэй 57 кг-ын жинд ч Д.Сумъяаг хэн орлох вэ. Жүдогийнхоон сэрмээр байна шүү.
Д.Надмид
ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН
Сэтгэгдэл0
Baljinnyam Avraga uneheer sain dasgaljuulagch bsan. Shurgaad bsan nohduud odoo yamar bn. Eronhiidoo mergejily bagsh hregtei shu. Mergejilyn bagsh dasgaljuulagch ogt oor shuu.
ДАЙЧИН ЧАНАР АЛГА.ҮНДЭСНИЙ БӨХ ШИГ ЗОГСООД Л БАЙХ ЮМ.ИХЭВЧЛЭН ИДЭВХЭЭР ЯЛАГДАХ ЮМ.СОСОРБАРАМ НАРАНЦЭЦЭГ ХОЁРЫГ ИНГЭЭД МУУДЧИХ ЮМ САНАСАНГҮЙ.
baljinnyam avargyg butsaaj dasgakjuulagch bolgoo naad kheden dasgaljuulagch chini bolokhgui bnaa
Түгшүүр зарлаад байхаар юу ч болоогүй! Харин Насантогтох, Балжинням нар зайгаа тавьж өгсөн нь сайн болсон Тэд хоцрогдсон арга барилаар ажиллаж жудог энэ түвшинд хүоргээд л алга болсон! Одоогийн залуу шигшээ багын тренерүүд орчин үеийн мэрэгжлийн сургалтыг явуулж байгаа юөгөөд эдэнд тайван ажиллах цаг хугацаа хэрэгтэй! Олон сайхан залуус бүх жинд байгаа шилээ дараад байж л байгаа!!! Нүдээ нээж харцгаа энэ мастерсийн тэмцээнд муу барилдсан гэж ямар нь дүгнээд байгаа юм сайн барилдсан! Дасгалжуулагч гарт амжилт хүсьэ!
Muu barildsan gej hen dugneed baigaa yum gene u? Sonin yum asuudag gar ve. Sain barildahaaraa tegeed yalagdaad baidag yum u?
Манай тамирчин, дасгалжуулагчид жудод монгол бөхийн онцлог хэв маягаар барилдаж, түүгээрээ ялгарч байсны ачаар амжилт арвинтай байсандаа нэг хэсэг сагсайж байв. Харин тэр нөөц нь танигдаж, дууссан. Одоо хэн сонгодог жудогийн барилдаан хийж, татам дээр барилдааныг өөрөө тасралтгүй удирдаж ажиллавал амжилт гаргадаг болсон. Жудог жинхэнэ, сонгодог ёсоор хөгжүүлж байна. Жудо дэлхийд асар их хурдацтай хөгжлөө. Иймд манай багш, тамирчид жудогийн техникийг сонгодог хэлбэрээр нь эзэмших, түүнийг монгол бөхийнхөө онцлогоор хөгжүүлэх шаардлагатай. Цогтбаатар, Сосорбарам нар хичнээн дайчин барилддаг байсан, одоо хийгүй, даацтай барилдах нэрийн дор эрс шийдэмгйи байдал нь алдарсан, Төмөрхүлэг нар хариу мэх хийхийг бодсоор идэвхгүй барилдаж медаль авах боломжоо гээсэн, Дүүрэнбаяр бэлтгэлийг тасалж, амьсгаадан сая 2 бөөр нь түхэлзэж байх шиг, Сумьяа хүч тамиргүй болчихлоо. Жудод монголчууд 60,66 кг-д тасралтгүй амжилт гаргадаг байсан, Энэ ньГ.Болдбаатар, Амартүвшингээр дууслаа. Энэ бүгд юуных вэ? Я.
Ирэх зунаас манай жү-дочдын чансаа сайжирна аа... жаахан тэвчээртэй хүлээчих...
Сургамж авч, дүгнэлт хийх хэрэгтэй.
uran barildaan alga
Шүүмж хэтэрч бна. 2 сар гэрийн хорионд байж бэлтгэлгүй очсон гэхэд маш сайн барилдсан. Бөх мэдэхгүй нөхдүүд нээх бөх яриад муулаад яах юм. Тив дэлхийн томчуудыг бүгд л сайн тавьсан шүү дээ. Шүүгчийн боолхой Сумъяа , Басхүү хоёр дээр бүр илт бсан. Мастеруудын мастерууд оролцсон тэмцээн шүү дээ.
ер нь л мууш дээ. ганц нэгхэн хүнтэйгээ ажиллаад нийтийг нь гаргуунд нь хаясан. багш нар нь шагналынх нь хувийг авах гээд өөрсдийнхөө сул шавийг аз таарвал гээд шигшээд чихээд байдаг. та нар санаж байна уу? риогийн олимпод хэдэн кг-д билээ нэг тэнэг хүүхэн юм л бол хүзүүнээс нь тэврээд мушгидаг ямарч нэмэргүй мэх хийгээд, эсрэг хүнийхээ ганц мэхэнд оноо алдаад байж билээ. тиймэрхүү юмнууд л явдаг юм билээ.
Battulga uls turuus buugaad Ju do goo yanzalj avmaar bana daa
Ene X.Battulga gedeg huniig butsaaj chaddag Judo ruu yvuulaach teed
За та бүхэн ядаж ганц өдөр гар дээрээ таван удаа суниачихдаггүй байж тамирчдын амьдралыг нэвт шувт мэддэг юм шиг л донгосох юм аа. Тэнэг хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэж үнэн шүү. Жүдогийн холбоо бол ганц хүний амаар явдаг элбэгдоржийн АН мэтийн жорлон биш. Тэнд олон хүн хамтарч шийдвэр гаргадаг. Тэд учраа олно биз. Олимп ойртсон гэхэд бэлтгэл сайнгүй л байх шиг байна. Хатуу уяатай нөхдүүдийг одооноос сайн сунгаж байсан нь дээр байх аа.
Ер нь тааруу л байналдаа. Мэнгү бидэнд онгирохоос өөр чадах юм байхгүй.
Балжинням Насантогтох 2 бол юу ч заадаггүй.Барилдаан эхвэл алаад өг гэж 1 орилоно үнэлгээ авах юм бол юу битгий хий үнэлгээгээ хамгаал гэж орилдог өөр юу ч заадаггүй!!!!Харин дараагийн олимпийн циклд Цагаанбаатар Нямхүү Нямочир нарт итгэл хүлээлгэвэл гэж харах юм.
Бэлтгэл хангалттай биш байгаа нь харагдаж байсан. Энэ нь кораногоос хамаарсан байхалдаа мөн сүүлийн үед дэлхийн ихэнх хөгжингүй орнууд баг тамирчиддаа бясалгал өргөнөөр сургадаг болсон тухай тэдгээрийн амжилт хэрхэн дээшилж байгаа талаар мэдээлэл гарч байгаа болохоор манайхан ч гэсэн баг тамирчид багш дасгалжуулагчдаа бясалгал сургах хэрэгтэй байна
Бэлтгэл хангалттай биш байгаа нь харагдаж байсан. Энэ нь кораногоос хамаарсан байхалдаа мөн сүүлийн үед дэлхийн ихэнх хөгжингүй орнууд баг тамирчиддаа бясалгал өргөнөөр сургадаг болсон тухай тэдгээрийн амжилт хэрхэн дээшилж байгаа талаар мэдээлэл гарч байгаа болохоор манайхан ч гэсэн баг тамирчид багш дасгалжуулагчдаа бясалгал сургах хэрэгтэй байна
Юу харагддийн бэ. Шуудайтай гурил шиг л хага шидүүлж байгаа л харагдана билээ
16 тамирчин барилдсан 9 биш. 3 бөх шагналт байранд орсон. бэлэн мэдээлэл буруу бичсэнийг хараад уншсангүй. ойлгомжтой
Жудогийн холбоонд шинэ менежмент, шинэ удирдлага хэрэгтэй, мен улстереес холдох хэрэгтэй, спорт улстер холилдоод сайн юм болохгуй ээ