Умард Солонгосын удирдагч Ким III хэмээх гуч гаруй насны залуу дэлхий дээр үеийнхэндээ хамгийн нөлөө бүхий удирдагч байж магадгүй юм. “Тэр хойд солонгост 33 настай залуу цөмийн бөмбөг бүтээлгэж тив алгасан пуужин харваж байна. Гэтэл чи гэртээ хэвтэж, эцэг эхээрээ тэжээлгэж байна” гэсэн зүйрлэлийг нийгмийн сүлжээнд түгээгээгүй, уншаагүй 80-д оныхан монголд цөөн. Нөлөө бүхий энэ “бацааны” удирдсан улс дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийг талцуулж, америкийн ерөнхийлөгчийн өдөр тутам хэлэх үгний цэсэнд тогтмол байрлах болсоны шалтгаан нь юу. Ер нь БНАСАУ хэмээх энэ улс монголтой хэр харилцаатай вэ. Цаашдын өрнөл сайн муугаар бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гээд сонирхолтой асуултууд бодлого тодоройлогчид, судлаачдаас хариултаа нэхэж буй.
Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.
ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэр үүснэ. Энэ хагас дугуйд сүүлчийн зуун жил их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ тэмцэл өнөө ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй идэвхжих шинжтэй болж ирлээ. Судлаачч О.Машбат үүнийг үл хувирах газар зүйн хүчин зүйл учраас энд их гүрнүүдийн зөрчил үргэлж байна гэжээ.
Солонгосын хойгийн геостраги
Солонгосын хойг нь геостратегийн хувьд далайгаас Евро-Азийн эх газар уруу нэвтрэх гудам хэлбэрийн байрлалтай учир өрнөдийн геополитикчид Rimland буюу эх газрын эрэг хэмээн онцгой ач холбогдол өгдөг. АНУ-ын геполитикч Н.Спикмен “Хэн Rimlаndэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана” хэмээсэн онол дэвшүүлсэн. Харин япончууд “Хятадыг эзлэн авахаас юуны өмнө Манжуур-Монголыг эзлэн авах хэрэгтэй, дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй гэсэн төдийгүй “Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого”, “Эх газрын бодлого ба Манжуур Монголын төмөр зам” гэсэн дэд гарчгууд бүхий меморандумыг гаргаж байлаа. Харин Манжуурыг эзлэхийн тулд Солонгосын хойгоор нэвтрэх хэрэгтэй билээ. Эдгээр үзэл баримтлалын дагуу Дэлхийн II дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын Зүүн Хойд Азид цэргийн баазаа байрлуулсан, Япон, Өмнөд Солонгосын хурдтай хөгжил тодорхойлогдоно.
Барууныхны энэ бодлогын эсрэг коммунистууд маш хурдтайгаар хятадад коммунист хувьсгал экспортолж хувьсгалт засаг тогтоон, хойд солонгос хэмээх жийргэвч улсыг буй болгожээ. Монгол нь Орос, хятад хэмээх хоёр их гүрний жийргэвчийн үүрэгтэй бол хойд солонгос нь илүү өргөн утгаар буюу капиталист, социалист хэмээх хоёр лагерийн жийргэвч байдлаар оршиж байв. Коммунизм нурсаны дараа умард солонгосын энэ үүрэг ганхаж зөвхөн хятадын жийргэвч бүсийн үүргийг гүйцэтгэх болсон. Гэвч Кимийн овгийнхний гурван үеийн сталинч удирдлагад буй энэ улсын араншин хүйтэн дайны үеийн өвийг одоо болтол тээж буй нь бүс нутгийн харрилцааг ойлгомжгүй хэвээр байлгасаар байна.
Умардууд яагаад Америкийг “үзэн яддаг” вэ
Солонгосын дайны үеэр хойдуудын олон зуун тосгоныг бөмбөгдөж, олон сая хүний амь, эрүүл мэнд хохироосон империлистуудын тухай умардын албан ёсны мэдээллийн сувгийг алгасаад, яагаад одоо болтол хойдууд амрикчуудыг зүхсээр байдагт олон шалтгаан бий. Юуны өмнө 1953 оны гал зогсоох хэлэлцээр хийгдсэн боловч дайныг албан ёсоор зогсоосон энхийн гэрээ байгуулаагүй юм. Хойд Солонгосын албан ёсны дайсан нь, дайтагч улс нь Америк, Өмнөд солонгос хэвээрээ. Хоёрт, гадаадын дайснаар айлгаж дотоод эрх мэдлээ бэхжүүлдэг коммунист засаглалын арга барил одоо болтол хэвээр үргэлжилж байна. Кимийн гэр бүл төвтэй сологосын коммунист намын гол зорилго нь хоёр солонгосоо нэгтгэж коммунист нармай Солонгос улсыг байгуулах. Чухам энэ зорилго л коммунист дэглэмийг эрх мэдэлд байлгаж, үзэл суртлаар ард олноо удирдахад амар болгож байгаа. Гадаад дайснаа сайн хараавал дотоод эрх мэдэл бэхэжнэ. Танил технологи байгааз. Эцэст нь, дарангуйлагч дэглэмүүд нуран унасаар байгаа цагт оршин тогтнох арга нь стратегийн цөмийн зэвсэгтэй болох. Чухам үүнд хамгийн их саад учруулж буй нь америк учраас илүү ууртай байх нь аргагүй. Цөмийн зэвсэг бол хойдуудын хувьд хүлээн зөвшөөрөгдөх арга болохоос дайтах зэвсэг биш.
Өмнөдийн тус тусдаа амьдрах “нууцхан” хүсэл
Солонгос улс нэгдэх нь өмнөд солонгосын ч үндэсний эрх ашиг. Гэхдээ яг хэзээ нэгдэх вэ гэдэг дээр тэд хариулт өгөх тийм ч дуртай биш. Дайн тулаанаар эсвэл хойдын дэглэм унаснаар хоёр солонгос шууд нэгдэхэд хүнд. Учир нь шууд нэгдэх нь өмнөд солонгосд ашигтай бус. Учир нь шууд нэгдсэн тохиолдолд хойд нутгийн 20 сая гаруй зах зээлийн мэдлэггүй хагас өлсгөлөн иргэн, цэрэг аж үйлдвэрийн ашиггүй бүтэц нь өмнөд солонгосын эдийн засгийг шууд татан унагана гэхээс тэд нууцхан болгоомжилдог. Олон сая дүрвэгчдийн урсгал, нийгмийн эмх замбараагүй байдал, дайны ул мөр өмнөд солонгосын эдийн засаг, соёлыг олон жилээр ухраах учраас тэд үнэндээ хойдуудыг нутагт нь “хашиж” байх сонирхол өндөртэй тухай зарим дипломатуудын үгийг бодолцохоос аргагүй.
Их гүрнүүд л хөршөө сонгодог.
Өдийг хүртэл барууныхны цэрэг орж умард солонгосын дэглэм нуран унахгүй, БНАСАУ оршин байгаагийн гол баталгаа нь Хятад билээ. Өөрийн жийргэвч бүсийн хувьд умард солонгосын асуудлыг шийднэ гэдгээ байнга ил далд хэлбэрээр мэдэгддэг. Нэг талаас умардын хяналтгүй нэмэгдэж буй цөмийн зэвсэглэлийн аюул хятадад ч эрсдэл авчирж буй. Нөгөө талаас америкийн цэрэг хил дээр нь тулгаж байрлахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хайчин бодлого дунд хятад өөрт ашигтай хувилбарыг эрэлхийлж буй гэх.
Зарим судлаачдын үзсэнээр, хятад америк цэрэгээс өмнө умардын дэглэмийн удирдагчыг өөрийн талын хүнээр солих ажиллагаа явуулж болзошгүй аж. Энэ тохиолдолд умард жийргэвч хэвээр үлдэх төдийгүй хятад маягийн социализм байгуулсан улс болж шинэчлэгдэнэ. Ер нь өөрийн засаглалаа цаазын ял, цэргийн дарангуйллаар бэхжүүлж чадсан Ким III ийг солихгүй байсан ч зах зээл бүхий хятад маягийн коммунизмын хэлбэрүүд умардад хилийн бүсүүдээр бий болоод эхэлсэн байна. Хойд Солонгосын дүрвэгчийн гэрчилж буйгаар “Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий” ажээ. Гэвч иргэдийн хувьд ямар нэгэн бослого хөдөлгөөн өрнүүлэх бараг боломжгүй гэнэ. Учир нь зохион байгуулалттай хүчин байхгүйн дээр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай системтэй ойлголт байхгүй тул ямар нэгэн “хувьсгал”-ын тухай яриа одоохондоо бодит байдал биш хүсэл мөрөөдөл төдий юм.
Монголд “туслагч” Ким III
Манай засгийн газар л мундаг ажиллаа гээд байгаа болохоос монголын нүүрсний экспортын өсөлтийн “загалмайлсан эцэг” нь Ким III хэмээх залуу юм. Хятад умардуудаас авдаг байсан нүүрсний импортоо зогсоож түүний нөхөөсөнд манай нүүрс үнэд орсон гэсэн үг. Харамсалтай нь бид энэ алтан боломжыг хэрхэн ашиглаж байгаа маань өмнөд хил дээрх дэлхийн хамгийн урт цувааны түгжрэлээс харж болно. Хүний хүүхэд “туслаад” байхад хүртэл бид ашиглаж мөнгө олж чадахгүй л байна.
Монгол, хойд солонгос хоёулаа их гүрний жийргэвчийн статустай жижиг улсууд. Гэвч умардын байршил нь монголын байршлаас бүх талаар давуу бөгөөд ирээдүйд евроазийн эргийн асар том боомт болох хойг юм. Чухам энэ боомтоос л ирээдүйд дэлхийн сүүлчийн задлаагүй үүц болох сибирийн их баялаг дэлхийн улс орнууд уруу ачигдах эдийн засгийн корридор үүснэ. Эдийн засгийн энэ интегцрацид монгол улс холбогдохын тулд өнөөдөр хойд солонгостой сайн байдаг уламжлалт харилцаагаа хадгалж байх хэрэгтэй. Боомтод газар эзэмшиж хөрөнгө оруулж болох боломж байсан ч Трампын хоригоос болоод түр зогсож байх шиг байна.
Гадаад бодлогын хувьд Ким III ын явуулж буй цөмийн зэвсэгийн хөтөлбөр нь энэ бүс нутагт тогтсон их гүрнүүдийн стратегийн тэнцвэрийг эвдэж эхэлсэн нь Трампыг хамгийн ихээр уурлуулж буй. Америкийн цэргийн номлол бүхэлдээ энэ бүс нутаг уруу чиглэж хятадтай харилцах шинэ стратегээ боловсруулж буй үед шинэ тоглогч гараад ирсэн нь бухимдуулж буй хэрэг л дээ. Монголчуудын хувьд мэдээж хэрээ дагаж галуу хөлөө хөлдөөх ёсгүй ч гэсэн зөрчилтэй талуудын хоорондох уулзалт хийгддэг газар Улаанбаатар байх бүрэн боломжтой. Бид бүх улстай нь сайн харилцаатай. Ядаж л умард солонгос монголын дээд түвшний айлчлал, хоёр талын уулзалтуудыг тогтмол хийх идэвхитэй гадаад бодлого баримтлаж баймаар байна.
Хойд солонгосын хөдөө аж ахуйн хямд ажиллах хүчийг ашиглаад бид дорнод монголын бүс нутагт хөдөө аж ахуйн тариалангийн том бүсчлэлийг байгуулах боломжтой юм. Дорнод монголын талын үржил шимтэй хөрсийг ашиглаж экспортын том бүс буй болгож чадвал уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засагт маань бүтцийн өөрчлөлт орно. Тос бүс байгуулахад хятадуудаас илүү хойд солонгосын туршлагатай, хямд тариаланчид бидэнд илүү ашигтай юм.
Мэдээж дэлхийн III дайн солонгосын хойгт болохгүй
Зүүн Хойд Азийн хэлэлцээрт оролцогч улсуудын нийтлэг сонирхол Солонгосын хойгт дайн, үймээн самууныг хүсэхгүй байгаа нь Умард Солонгосын талаарх өөдрөг төсөөлөл бий болоход хүргэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн дайн, Умардын дотор засгийн эрхийн төлөө тэмцэл, хувсгал гарлаа гэхэд Япон, АНУ цөмийн аюулаас, Өмнөд Солонгос дүрвэгчид, эмх замбараагүй байдлаас, Хятад улс хилийн дагуух солонгос гаралтай иргэдийн үймээн, дүрвэгсдээс илүү болгоомжилж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг дагаж үүсэх дэлхийн эдийн засгийн хямралыг хүсэхгүй байна. Хэрвээ солонгост дайн гарж хоёр солонгос нэгдвэл манай монгол ажилчдыг умардын хямд ажилчдаар солих эрсдэл бий. Ийм нөхцөлд эргэж ирсэн гучин мянган хүний ажил, орлогыг хэрхэн бид хангах хувилбар шийдвэр гаргагчдад байгаа гэж найдья.
Гэхдээ энэ бүс нутгийн зөрчлөөс бүгд хожихыг хүсэж байна. Трамп хойд солонгосоор далимдуулж хятадад дарамт үзүүлж худалдааны ашигтай хэлэлцээр хийхийг, япон дэлхийн II дайнаас хойшхи цэргийн номлолоо өөрчилж армиа өргөтгөхийг, хятад хойд солнгост нөлөөгөө нэмэгдүүлж, аюулгүй байдлаа батлгаажуулах сонирхолтой. Харин монголчуудын хувьд өмнөд солонгост ажиллаж буй хэдэн мянган монголоо хамгаалах нэмээд бүс нутгийн эдийн засгийн корридор үүсгэхэд идэвхитэй оролцох тоглогч байх зориг хэрэгтэй байна.
Улс төрийн менежер О.Чулуунбилэг
Сэтгэгдэл0
dajgui bichjee.
Өөрсдийгөө хичээ
Хойд солонгосын баньд даапаалаад нэг бичиг явуулахад л энд алалцаж байгаа гээд биз дээ
Mariah Carey – Hero - Баатар There's a hero Хэрвээ чи зүрхнийхээ дотор талыг харвал If you look inside your heart Энд нэг баатар байна You don't have to be afraid Чамд айдас байхгүй байгаа Of what you are Өө, чи юу вэ There's an answer Энд хариулт байна If you reach into your soul Хэрвээ чи өөрийнхөө сэтгэлд хүрвэл And the sorrow that you know Тэгээд, чи мэднэ уйтгар гуниг Will melt away Хайлж алга болно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдсаа хөөнө And you know you can survive Мөн чи тэсч үлдэж чадна гэж чи мэднэ So when you feel like hope is gone Тиймээс хэрвээ чи найдвар чинь явсан гэж мэдэрвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар тэгээд хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг олж харна That a hero lies in you Тэр баатар чамд үлдэнэ It's a long, road Энэ бол урт зам When you face the world alone Чи дэлхийтэй ганцаараа тулгарахад No one reaches out a hand Хэн ч гарнаас бариагүй For you to hold Чиний төлөө хэн ч бариагүй You can find love Чи хайрыг олж чадна If you search within yourself Хэрвээ чи дотоод сэтгэлдээ өөрийгөө хайвал And the emptiness you felt Тэгээд чи хоосныг мэдэрсэн Will disappear Алга болно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдсаа хөөнө And you know you can survive Чи тэсч үлдэж чадна гэдгийг мэднэ So when you feel like hope is gone Тиймээс, чи найдвар чинь явж байгаа юм шиг мэдрэгдвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар мөн хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг олж харна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна Lord knows Эзэн мэднэ Dreams are hard to follow Мөрөөдлөө дагах хэцүү But don't let anyone Гэвч хэн нэгэнд битгий зөвшөөр Tear them away Нульмис, тэд алга болсон Hold on Хүлээ There will be tomorrow Маргааш болно In time you'll find the way Цаг болохоор чи замаа олно And then a hero comes along Мөн тэгээд баатар ургаш ирнэ With the strength to carry on Хүч чадлыг авч ирнэ And you cast your fears aside Мөн чи айдасгүй болно And you know you can survive Чи тэсэж үлдэж чадна гэдгийг мэднэ So when you feel like hope is gone Тиймээс чиний найдвар явж байгаа юм шиг мэдрэгдвэл Look inside you and be strong Өөрийнхөө дотор талыг хар, тэгээд хүчтэй бай And you'll finally see the truth Тэгээд чи эцэст нь үнэнийг харна That a hero lies in you Тэр баатар чамтай үлсэн байна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна That a hero lies in you Тэр баатар чамтай үлдсэн байна
Enrique Iglesias - Bailamos (Esta noche bailamos) (Te doy toda mi vida) (Quédate conmigo) Tonight we dance Энэ шөнө бид бүжиглэе I leave my life, in your hands Би амьдралаа орхисон, чиний гарт We take the floor Бид шалан дээр бүжиглэсэн Nothing is forbidden anymore Юу ч хориглоогүй дахиад хэзээ ч Don't let the world dim my sight Дэлхийг харуй бүрий гэж битгий хар Don't let a moment go by Битгий энэ хоромд явах гээд бай Nothing can stop us tonight Энэ шөнө биднийг юу ч зогсоохгүй Bailamos, let the rhythm take you over Bailamos, Хөгжмийн хэмнэлд бүжиглцгээе Bailamos Te quiero amor mío, bailamos Gonna live this night forever Bailamos Te quiero amor mío, te quiero Tonight I'm yours Энэ шөнө би чинийх We can make it happen I'm so sure Бид хийж чадна, энэ тохиолдоно, би итгэлтэй байна Now I'm letting go Одоо би явах гэж байна There is something I think you should know Энд чи мэдэх хэрэгтэй зарим зүйл байна гэж би бодож байна I won't be leaving your side Би орхихгүй байх болно, чиний дэргэд байна We're gonna dance through the night Бид шөнийн турш бүжиглэнэ I'm gonna reach for the stars Би оддод хүрнэ Bailamos, let the rhythm take you over Баяламос, Хөгжмийн хэмнэлд бүжиглцгээе Bailamos Te quiero amor mío, bailamos Gonna live this night forever Энэ шөнө үүрд амьдарцгаая. Bailamos Баяламос Te quiero amor mío, te quiero (Whoa, oh oh oh) tonight we dance Энэ шөнө бид бүжиглэнэ (Whoa, oh oh oh) like no tomorrow Маргааш болохгүйд дуртай (Whoa oh oh oh) if you will stay with me Хэрвээ чи надтай үлдвэл Te quiero, mi amor (Quédate conmigo) (Esta noche) Bailamos, let the rhythm take you over over Баяламос, хөгжмийн хэмнэлд бүжиглцгээе Bailamos Te quiero amor mío, bailamos Gonna live this night forever Энэ шөнө үүрд амьдарцгаая Bailamos Баяламос Te quiero amor mío Bailamos, let the rhythm take you over Баяламос, хөгжмийн хэмнэлд бүжиглцгээе Bailamos Te quiero amor mío, bailamos Gonna live this night forever Энэ шөнө үүрд амьдарцгаая Bailamos Te quiero amor mío
Хойд Солонгос бол АНУ-н зэргийн "ИХ"-гүрнийг сүрдүүлээд байж чадаж байгаа ТОМ гүрэн.Бид Ким овогтыг аргадаж байсан нь дээр.
Хойд Солонгос АНУ-ыг сүрдүүлж чадна. Өөр юу ч чадахгүй.
KIMIIN EZEN HYATAD BAIHAA.KKK
mongol uls hoid solongosoos ajillah huchin awahiig eserguutsej bn! mongolchuud eh orondoo ajilguidel yaduurald awtaad udaj bn ! iim baihad gadnaas hoid solongos hyatadaas ajillah huchin awahaa bolih heregtei!uuniig teneg hun ch oilgono!
gadaadiin daisnaar ailgaj dalailgan dotood erh medlee behjyyldeg ni gants kommunizmii arga geed buudaj ogchee. amerik bolon baruund orosiin auil zanal hyatadiin auil zanal geed bainga surtalchilj asar ich zevsgiin naimaa yavagddag. byy byalduuchil. neg sistemiig ni ontsolj muulaad nogoo sistemyyd ni heregledeggyi um shig byalduuchlaad yahav. ali ch sistemd hereglegddeg ene arga hyn torolhton ustaagyi tsagt yag ene chigeeree yrgeljilne. laliinhan kapitalism gej hyn ardaa ailgana. islamiin aiul geed evrop bas ailgana. geh meteer. hoid solongosoos bolood gol ni galzuurah dohood baigaa um bish. ter bol gadaad ongo yzemj. amerikiin gol zovlon ni jinheneeree bol orosiin esreg bailgahaar zorij bosgosn asar ich mongo zoosoor bosgoson 2 uls Japan omnod solongos 2 ergeed oorsdiinh ni ediin zasgiig zalgiad zajlaad ehelsen. tedniig bas haynaltaasaa ggargachih auiul tulaad baina. horongo mongo tuslamj goridson sonoj baisan ulsuud ni eriin tseend hyreed tejeegchee 1 ich toohgyi bolood baina. tedniig barih gol arga bol hoid solongosoor ailgah. hen hen ni hoiduud bombog hisgehgyi gedgiig bygd sain medne. tegeed ch dan gants hyatadaas bolood amerik hoidiig bombogdoj chadahgyi baigaa gedeg byyr hudal. ta orosiin yyreg noloog tootsoogyi bbaina. iimerhyy sedev bichih gej baigaa bol dor hayaj 4 tavan hel deer hoorondoo yalgaatai olon sistemiin uls ornii hevlel unnsh. mash tyyhii baina