Шведийн компани жил бүр олон тонн шинэ хувцас шатааж байна

Нийтэлсэн: 2017-11-23 13:14:44

СТОКГОЛЬМ. /ТАСС/. Дэлхийн олон улс оронд бэлэн хувцасны сүлжээ дэлгүүрүүдтэй Шведийн томоохон компаниудын нэг "H&M" компани нийтийн ахуйн үйлчилгээний уурын зууханд олон тонн бараа бүтээгдэхүүнээ тогтмол шатааж байгаа тухай телевизийн CBT суваг мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
 
Сэтгүүлчдийн мэдээлнээр, хөрш Дани улсад ийм тохиолдол саяхан бүртгэгдсэн хэдий ч Шведэд түлш болгон шатаасан хувцасны хэмжээ 2 дахин их байдаг ба 2016 онд Вестеросын дулааны цахилгаан станцын зууханд 19 тонн хэрэглээгүй эд зүйлсийг шатаасан байна.
 
"H&M" компани тогтвортой хөгжлийн сэдэвт илтгэлдээ дэлгүүрийн лангуунд хүрээгүй бараа бүтээгдэхүүнийг ашиглах талаар нэг ч удаа дурдаагүй хэдий ч сүүлийн гурван жилд бараа бүтээгдэхүүнээ тогтмол шатааж байгаа ба маш их хэмжээний шинэ хувцсыг “нууц хог хаягдал” нэрээр Весторос хотын уурын зууханд шатаалгахаар тусгай битүүмжилсэн чингэлэгээр явуулдаг ажээ.
 
Харин "H&M" компанийн зүгээс ийм бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад муудсан  юм уу аль эсвэл зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан хортой бодис агуулсан бараа юм хэмээн тайлбарлаж байгаа юм. “Энэ нь тус компани үйлдвэртээ химийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг болохыг харуулж байна. “H&M” компанийн үйлдвэр тэгэхлээр хүрээлэн буй орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа гэсэн үг ба тэд үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж Шведийн хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал эрхэлсэн сайд Каролина Скуг тэмдэглэжээ.
 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: