sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд" сэдэвт сургалт-хэлэлцүүлэг одоо Төрийн ордонд болж байна.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй тус сургалтад хууль хүчний салбарын холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж байна. Уг арга хэмжээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нээж үг хэлсэн бөгөөд "Монголын өнөөгийн эдийн засагт оффшор болон хууль бусаар гарсан хөрөнгийг буцаан авчрах нь" сэдвээр Зохион байгуулалттай гэмт хэргийн ажиглагч байгууллагын Ерөнхийлөгч Николас Жианнакопулос илтгэл тавьлаа.
 
Мөн Нордийстэрн их сургуулийн Криминологи болон эрүүгийн хуулийн профеесор Никос Пассас "Авлигын эсрэг тэмцэхэд тулгарч буй бэрхшээлүүд тэдгээрийг давах нь" сэдвээр илтгэл тавих ба үүний дараа  Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн авчрахад Монгол Улсад тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам юу байж болох талаар оролцогчид харилцан санал солилцох юм. 
 
Тус хэлэлцүүлэг одоо хаалттай горимоор явагдаж байна. Үдээс хойшхи буюу 14:30 минутаас эхлэх сургалт нээлттэй горимоор явах ба иргэний нийгмийнхэн, сэтгүүлч сурвалжлагчдад энэ үеэр мэдээлэл өгөх юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг