УИХ банкны тухай хуулийг өөрчлөх гэж байна. Банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлагыг олон улсын зарчим, хэм хэмжээнд (Базелийн стандарт) нийцүүлэх, төв банкны хараат бус байдлыг нэмэгдүүлэх зэрэг шаардлага байгаа нь үнэн. Гэтэл зарим популист улс төрчид хажуугаар нь арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоохоор зүтгүүлж байгаа нь хавцлын ирмэгээр дэнжгэнэн яваа монголын эдийн засгийг түлхэн унагаж “бодийг нь хөтлөх” сүүлчийн алхам юм.
ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГААГИЙН БОДИТ ШАЛТГААН
Эдүгээ арилжааны банкуудын олгож буй зээлийн хүү нь дунджаар жилийн 22, хадгаламжийн хүү нь 14 хувь байна. Энэ бол зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт хэт бага, зээлийн хэрэгцээ маш их байгааг харуулж байна. Эдийн засгийн үндэс суурь болох хувийн бизнесийг эрхлэх эрх чөлөө нь байгаа ч, санхүүгийн эх үүсвэр ховор хомс, маш өндөр үнэтэй гэсэн үг. Хувийн бизнес томрохгүй байгаагаас ажил олдохгүй, дөнгөж нэг сая ажиллах хүчний арваад хувь нь Солонгос, Чех зэрэг олон улсад дүрвэж байна.
Уул уурхайн нөөц их, мал олонтой ч манай эдийн засаг эргэлтийн хөрөнгөөр цангасаар байна. Монгол улс хөгжиж буй буурай, ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог байгуулах замаар дөнгөж хориод жил бэдэрч яваа учраас дундаж орлоготой хүмүүс харьцангуй бага, удам дамжсан хур хөрөнгөтэй, том хадгаламжтай хүн цөөн, дөнгөж анхны үеийн хөрөнгөтнүүд бий болж байна. Иргэд нь мөнгө багатай, гаднаас хөрөнгө татаж чадахгүй байгаа учраас монголчууд зээлээр амь зогоох боллоо.
Хэрэгцээнээсээ давсан хөрөнгөтэй, түүнийгээ өсгөх хүсэлтэй хэсэг нь хөрөнгө санхүү шаардлагатай хэсэгтээ хөрөнгөө ашиг олох зорилгоор шилжүүлж шинэ үнэ цэнэ бүтээхийг нь санхүүжүүлснээр эдийн засаг хөгждөг. Энэ шилжилтийг зуучлах үүрэгтэй хоёр том хоолой байдаг. Энэ бол мөнгөний болон хөрөнгийн зах зээл юм. Харин монголд одоогоор зөвхөн мөнгөний хоолой нь нээлттэй, хөрөнгийн хоолой нь бараг л хаалттай гэж болно.
Эдийн засгийн оролцогчдодоо ижил тэгш боломж олгож, бизнесийн чөлөөтэй орчин бүрдүүлэн, зөвхөн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж, байгаль орчныг устгуулчихгүй байх үүрэгтэй төр засаг өөрөө бизнес хийх болсноор монголын эдийн засаг гацаанд орсон юм.
Үйл ажиллагаа нь ил тод байх ёстой төр засаг нууцмал болсон нь нийтийн хөрөнгө, газрыг эрх баригчдад завших боломж бүрдүүлснээр авлига цэцэглэж улс төрийн болон эдийн засгийн байгууллууд хөгжиж, чадвартай болж чадахгүй байна. Ийм орчинд төр засгийн эрх мэдлийг хөрөнгө мөнгөтэй цөөн хүн шууд ба шууд бусаар гартаа төвлөрүүлж, талцан тэмцэлдэх болсноор засгийн газар жил хагасын настай болов.
Төр засаг нь тогтворгүй, бодлого нь таамаглах аргагүй болчихсон учир гаднын, дотнын жирийн бизнесүүд өргөжиж, тэлж чадахгүй байна. Төрийн өмчит компаниуд намын өмчид шилжиж, бүгд л алдагдалтай гардаг, түүнийг нь төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг болов. Нийгмийн нэн тэргүүний хэрэгцээ болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийн хөрөнгө ийнхүү эдгээр компаниудын цаана буй авлигачдыг тэжээж, зөвхөн тэд нар баяжиж томорсоор, улс төрийн намуудыг ашиглан төрийн эрх мэдлийг атгажээ.
Монголд мөнгө хөрөнгө хүрэлцэхгүй байгаагийн гол шалтгаан бол ийнхүү дэндүү том төр засаг, алдагдалтай төрийн өмчит компаниуд, нийтийн хөрөнгийг завшиж байгаа авлигачид юм. Энэ бүхнийг эхэлж арилгаж цэвэрлэхийн оронд, шууд л арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох гэнэ ээ.
ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТААЗЫГ ТОГТООХ НЬ
Зээлийн хүүг хязгаарлахыг олон оронд янз бүрийн хэлбэрээр оролдсон ч, эцсийн дүндээ хаана ч амжилтад хүрээгүй ажээ. Дэлхийн Банкны судалгаагаар Франц 1935 оноос, Япон 1954, Намиб 1968, Уругвай 2007, Киргизстан 2013 оноос гэх зэрэг нийт 76 оронд энэ бодлогыг хэрэгжүүлж иржээ.
Энэ бодлогын үр дүн гэвэл жишээ нь Япон, Германд бага орлоготой иргэдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрс буурчээ. Латин Америкийн 18 оронд банкууд зардлаа нөхөхийн тулд янз бүрийн нэмэлт төлбөрүүдийг хэрэглэгч нараас авснаар солилцооны өртөг өсжээ (Капера, Мурсиа, Этрада. 2011). АНУ-д зээлийн хүүний хязгаарлалтуудыг цуцалснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл авах боломж нэмэгдсэн (Лайвэн, 2003), зээлийн хүүгийн хязгаарлалттай мужаас хязгаарлалтгүй муж руу хүмүүс шилжих хандлага өсөж, зээлийн хүүгийн хязгаарлалт нь хууль бус зээлийг нэмэгдүүлсэн (Боденхорн. 2007) ажээ. Японд зээлийн өргөдөл хүлээн авах хувь эрс багасаж, хууль бус зээлийн хувь хэмжээ (Элисон, Форстер, 2006) эрс өсчээ.
Хууль журмаа сахиулж чаддаг Японд хүртэл иймэрхүү үр дүн гарч байгаа бол Монголд ийм хууль эдийн засгийн дараачийн хямралд шууд хүргэх юм.
ХҮҮГ ЯАЖ БУУРУУЛАХ БЭ?
Зээлийн хүүг хүчээр биш зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлтийн жамаар бууруулдаг. Урт хугацаандаа зээлийн хүүг бууруулахын тулд юуны түрүүнд банкуудын үйл ажиллагааг ил тод болгох, чөлөөт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгж л шинэ бүтээгдэхүүн бий болж банкны үйлчилгээ бүх хэрэглэгчид хүрснээр нийт орлогод зээлийн орлогын хувийн жин багасна. Бичил зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ ч сайжирна.
Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, авлигыг таслан зогсоох, юуны өмнө төрийн өмчит компаниудыг хувьцаат болгон дийлэнх хэсгийг хувьчлах, үнийг чөлөөлөх замаар эдийн засгаа эрүүлжүүлэх, өрсөлдөх чадвартай болгох шаардлагатай байна.
Нөгөө талаас хэрэглэгчийг хамгаалах санхүүгийн зохицуулалтуудыг сайжруулж, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай.
Энэ бүхнийг хийх явцад хөрөнгийн зах зээл хөгжиж, мөнгө зуучлах хоёр дахь хоолой ажилд орсноор, банкны хүү өөрөө буурах болно.
Эдийн засагч Д.Жаргалсайхан
Сэтгэгдэл0
Эдиийн засгийн том мэдлэгтэй хүмүүсээ төр сонсдог болоосой доо
Зээлийн хүүгийн өндөр байгаа шалтгаан бол өрсөлдөөндөө бус зээл эргэн төлөгдөх эрсдэлтэй шууд холбоотой. Өнөөдөр олгосон зээлийн буцаан төлөлт 90 хувь гэхээр бусад нь 10 хувийг хүүгээрээ төлж байна гэсэн үг
Жаргалсайхан популист тал руугаа л хүн.
эдийн засгийн мэдлэггүй хүн байна. гадны нэг жишээ хальт мульт орчуулмар аядаад гол нь улс төржиж, их юм мэддэг хүн шиг харагдахыг хичээх юм. Зээлийн хүү макро эдийн засгийн суурь үзүүлэлт, түүний дотор инфляцын урт хугацаанд тогтвортой байхаас шалтгаалдаг юм.
"Төрийн өмчит компаниуд намын өмчид шилжиж, бүгд л алдагдалтай гардаг, түүнийг нь төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг болов." Үүнийгээ 4 жилийн дотор амжуулах гэж нам дотрох бүлэглэлүүд хоорондоо алалцана. Гэвч үүнийгээ "төрийн, ард түмний мэдэлд авна" гэж попдоно. Зүй ёсоороо бол хувийн өмчлөлөөлөө дэмжиж, нэн ялангуяа бүтээлтэй, ашигтай ажилж улсад өндөр татвар төлж байгаа компаниудаа бодлогоор дэмжиж, татвар, баялаг ашигласан төлбөр зэргээр цуглуулах хэмжээнд л алдагдалгүй төсөв баталж ард түмэндээ хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлснээр аль алины орлого ч нэмэгдэнэ, гаднаас хөрөнгө цутгана, мөнгө элбэг болж зээлийн хүү буурна. Төр аж ахуй, бизнес эрхэлнэ гэдэг бол хулгай, хахуулийг хөгжүүлнэ, улс төржилт алалцааныг дэгдээнэ, эцсийн дүндээ бүгд хохирно. Иймд жирийн иргэд - сонгогч бид "урхай, аж ахуйн газрыг төрийн мэдэлд авна, байлгана, Монгол ялна" гэх мэт панаалд автахгүй байвал өөрсдөд болон улс эх оронд хэрэгтэй
Яриа нь сэтгэлгээ нь барууных болчихсон энэ нэг популист нөгөө л зах зээл өөрийгөө зохицуулдаг гэдэг тэнэг сурталчилгааг улс төрийн дөжирсөн байдлын сиймхий ашиглан цацаж олон нийтэд ухаантай болж харагдах гэсэн юм байх даа. Битгий ингэж тэнэгээ гайхуул. Нэг их амархан юм ярих юм.
Гадаадын хөрөнгө оруулагч гэх ашиг хайгчдыг шүтсэн зах зээл бүхнийг зохицуулана гэж төрийн бодлогыг үгүйсгэсэн нөхөд банкаар дамжуулан иргэд ААН ийг шулж төгрөгийн ханш унагааж Монголчуудыг өөрийн дарамтанд оруулдаг. Хадгаламжийн хүүг төрөөс тогтоосон Хятад Чех гээд олон орон байж л байна. Баярхүүгийн зөвлөснөөр валютын хатуу хуультай болж Монгол банкнаас доллар авч ченж хийж зардаг Даашинхүүгийн пүүс шиг мөнгө хүүлдэг энэ зарчмыг халах ёстой
Rgjuglvgahgy oythttj t;nay pgvunay fy;fj dklk.vjklmka hoy /b6 Жаргалсайхан үнэхээр э/з-ийн өндөр боловсролтой хүн болох нь харагдаж байна. Ийм хүмүүсийнхээ үгийг сонсдог болоосой.Тэхгүй болохоор арай гайгүй яваа банкнийхаа салбарыг татаж унагахнээ.Банкны орлогоос татвар авч байгаа .Дээр нь хадгаламжийн хүүгийн орлогоос давхар татвар авдаг.Хөрөнгийн зах зээлийг хүчээр хөгжүүлж болдоггүй жишээг гадаадын олон орон харуулсан. Хөрөнгийн зах зээлийг хүчээр хөгжүүлэх гээд банкаа татаад унагачихвал мөнгөний урсгал гацаад жинхэн хямрал болно.
Баярхүү гэдэг лут зөвлөгч гарч ирсэн гэнээ. ККК Де Факто нь ямар ч нөхцөлд арай илүү юм уншсан байх
ЭРДЭНЭ гэж нөхөр хийх юмаа олж ядахдаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гээд ПОПУЛИЗМдаад яваад байгаам бишүү
Зээлийн хүүнд тааз тогтооно гэдэг угаасаа хамгийн буруу шийдвэр. Төгрөгийн ханш муу болохоор л ийм өндөр зээлийн хүү байгаа. Төгрөгийн ханшийн уналтанд юу нөлөөлж байна гэхээр УИХ, Засгийн газар, Монгол банкны бодлого, шийдвэр л нөлөөлж байгаа. Хүүг хүчээр барих юм бол алт, зэсний 68% татвар шиг дампуурна. Комунизмийн үед долларыг 3 төгрөгтэй тэнцэнэ гэсэн мөртлөө зах дээр 20 гаруй төгрөг байсан шиг юм болно шүү.
Манайд аль хэдийн бодлого гээч нь байхгүй болсон. Хэдэн гишүүд нь өөрсдийн бодлыг бодлого гэж ойлгосноос болоод энэ улс элгээрээ хэвтэж байна. Төсөв, санхүүгийн бодлогоо уул уурхайд зориулж төлөвлөснөөс болж үйлдвэрлэл нь босож ирэхгүй байна. НӨАТ-ын дарамтыг жижиг, дунд үйлдвэрүүд яагаад ч дийлэхгүй. дээр нь Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх сонирхолгүй учраас банкны зээлийн дороос өндийж чадахгүй байна. Уул уурхай манай экспортын орлогын 90%, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг болов ч ажиллах хүчний дөнгөж 5% хүрэхгүй хувийг ажилуулдаг. Үүнээс харахад уул, уурхайн ихэнхи ашиг хэдхэн гэр бүлд очиж байгаа нь үнэн. Хөдлөмөрөөрөө биш, нийтийн өмч болох газрын баялагийг ашиглаж байгаа компаниудаас өндөр татвар авч ажлын байр бий болгодог үйлдвэрлэлийн салбараа өөд нь татахгүй бол ямар ч нэмэргүй.
Onoodor Mongol ulsad HOAT heregleh ni arai boloogui. Jijig dund uildveree bosgosnii daraa heregjuulvel taarna.
Манай арилжааны банкууд жилд 18-30 хувийн хүүтэй зээл олгодог жинхэнэ шулаач, мөнгө хүүлэгчид. Өндөр хөгжилтэй орнуудад банкууд ийм хүүтэй зээл олговол шууд татан буугдана. Хэт их өндөр хүүг хуулиар зохицуулахаас өөр зохицуулалт байхгүй
shulaad baihaar yaaj companuud tomorch usuj devjij ajliin bair bii bolgoj zeeliin erelt nemegdeh yum ve? bankuud bolon bank busuud heden irgediig uul uurhain bayalag met harj shulah object bolgoj baigaa uchiraas ene yaduural tuildaa hurch etsesdee yuund hurgeh ve? yaduu humuus yu aldah yum ve? aldah yumgui bolson humuus yu hiih ve?
МАН, АН-д өөрийн толгойтой хүн байхгүй учраас юуч хийж чадахгүй. УИХ-ын гишүүд нь Б.Хурц гэгч луйварчингаас айж чацга баастайгаа хутгалдахаас өөр юм байхгүй.
Ahlah angiin okhiduud shig uuriinhuu zuragiig yanzan bureer avaad tavchihnaa bas.
Хоосон шүүмжлэгч. Төр засагт бараг ажиллаж байгаагүй хирнээ бусдыг шүүмлэх болохлээр уургын морь шиг. Наад яриад шүүмжлээд байгаа юмаа чи өөрөө дотор нь ороод хийлдээ. Энэ амьтны толгой тархийг гадныхан савантай усаар уаагаад дууссан байна. Монголын хөрсөнд буулдаа. Бидэнд дахиад 50 жил хэрэгтэй байна.
Chalchaa saaral
ТА өдөрт 10 м реклам үзээд үнэгүй БИТКОИН аваарай. Үзэхэд төвөгтэй бол цонхын жижигсгээд өөрийхөө юмыг хийж болно. Доорхи линкээр ороод бүртгүүлээрэй. Бүртгүүлээд орсны дараа SURF ADS дараад ардаа хэдэн секунд үзхэд хэдэн биткоин өгөх нь гарч ирнэ. Дарж үзээл таны дансанд автоматаар орно http://btcclicks.com/?r=95b2c5b7
БАНКУУД ЭРСДЭЛТЭЙ Л ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ БОЛ ТУХАЙН ЗЭЭЛИЙГ ОЛГОХОО БОЛЬЧИХ! ХУДЛАА ЭРСДЭЛТЭЙ ГЭЭД ЗЭЭЛИЙНХЭЭ ХҮҮГ НЭМЭХЭЭ ЗОГСОО!!! ХАДГАЛАМЖ 14%-ИАР ТАТАЖ, ЗЭЭЛД 22%-ИАР ОЛГОЖ БГАА ЮМ БОЛ ЗӨРҮҮД НЬ 8%-ИАР МӨНГӨ ХҮҮЛЖ БНА. ЭНЭ НЬ 57%-ИЙН АШИГ ХИЙЖ БНАА ГЭСЭН ҮГ! ӨНӨӨДӨР ИЙМ АШИГТАЙ БИЗНЕС ХААНА БНА?! ЖИРИЙН ДУНДАЖ ИРГЭНИЙ БИЗНЕС 20-30%-ИЙН АШИГТАЙ АЖИЛЛАВАЛ БӨӨН БАЯР БОЛДОГ. ИНГЭЭД ТООЦОХООР БАНКУУД ӨӨРСДӨӨ ГОЁ ЮМ ЯРЬЧИХААД МӨНГӨ ХҮҮЛЭЭД ЯДАРСАН ЭДИЙН ЗАСАГТ НЭРМЭЭС БОЛООД БГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ!
Эрсдэлтэй гэж тооцоод банкууд хүүгээ нэмхээр цаад бизнес хийж бга хүн улам л хүнд байдалд орно. Шууд утгаараа зээл өгсөн нэртэй бизнес эрхлэгчийнхээ барьцааг үнэгүйдүүлж авах дээрэм шүү дээ. Монголын банкууд хүмүүсийн аргагүй байдалыг далимдуулж маш хүнд нөхцөл тулгадаг, мэдээж ашиг харах нь эрүүл үзэгдэл боловч дэндүүлдэг нь нууц биш.
банкинд барьцаалагдсан нийгэм ээ гэж. бүх банкуудыг татан буулгаад төрийн өмчийн маш бага хүүтэй санхүүгийн чадавхи өндөртэй ганц банк байхад болно. монголд олон банк байх хэрэгцээ алга
зээлийн хүүг буулгахболомж байвал сайн л бна гол нь зээлийн хүү бодолтын байрлалыг өөрчлөх бол эхний ажил юм биш үү хүү төлөгдөөд үндсэн зээл маш бага төлөгдөж бна гээд бна энийг л анхаараач
Зээлийн хүүний дээд хязгаарыг төрөөс хязгаарлах хэрэгтэй.Банкуудын ашиг, зээлийн хүү хэт өндөр бгаа шүү.Хязгаартаа тааруулж хадгаламжаа авна биз.Хадгаламжын хүүгээ голвол өөр бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулна биз.