Б.Хурцыг элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэв

Нийтэлсэн: 2017-11-15 15:30:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэв.
 
БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Засгийн газраас Батын Хурцыг тус улсад суух Элчин сайдаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч Засгийн газрын уг саналыг дэмжиж, 11 дүгээр сарын 8-нд УИХ-тай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн юм. Уг асуудлыг тус байнгын хороо хэлэлцэж байна. 
 
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Хурцын томилгоотой холбогдуулан Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаж, нэр бүхий 21 гишүүн гарын үсэг зураад буй юм. Байнгын хорооны хуралдааны эхэнд Нээлттэй сонсгол явуулах эсэх талаар горимын санал гаргаж, санал хураалгах нь зүйтэй гэсэн асуудал хөндөгдөв. Харин Нээлттэй сонсгол явуулах санаачилга гаргаад буй Ж.Батзандан гишүүн "Нийтийн сонсголын хуулийг баталсан ч өнөөдрийг хүртэл ашиглаагүй. Хүчин төгөлдөр хуулийн хүрээнд санал гаргаж байхад Нээлттэй сонсгол явуулахыг хүлээж авах ёстой. Батын Хурц гэдэг хүний асуудлаар УИХ-д ирсэн өргөдлийг үндэслэж Нээлттэй сонсгол явуулахыг л шаардаж байгаа" гэв. 
 
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Нийтийн сонсголын хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа учир хуулийн дагуу УИХ-ын гишүүд Нээлттэй сонсгол санаачлах эрхтэй. Үүнийг санал хураалгаж шийдэх ёсгүй. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан хүний томилгоотой холбоотой ноцтой мэдээллүүд гараад байна. Тиймээс Нээлттэй сонсголоор энэ асуудлыг тодорхой болгож байж томилгоо хийх хэрэгтэй" гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Нээлттэй сонсгол явуулах хүсэлт нь хуулийн дагуу баталгаажсан уу? Хоёрдугаарт хэрэв энэ асуудлаар сонсгол явуулбал хаалттай явуулах шаардлагатай бололтой. Нөгөөтэйгүүр Элчин сайдаар томилох хүнээ өмнө нь Нээлттэй сонсголоор оруулж байгаад явуулбал улсаа төлөөлөх чадвар зэрэг нь хэр байх бол. Гадаад харилцааны асуудал бас яригдана шүү" гэв. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Б.Хурцыг томилох нь зөв эсэх талаар сонсгол явуулах гээгүй. Харин энэ хүнтэй холбоотой асуудлуудаар сонсгол явуулах гэж байна" гэлээ
 
Зарим гишүүдийн зүгээс хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэхийн тулд горимын саналаар санал хураалгах шаардлагагүй гэж буй бол зарим нь дэгийн хуулийг мөрдөж, горимын саналаар шийдвэрлэх шаардлагатай гэж байв. 
 
Байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн О.Содбилэг "Өнөөдрийн асуудалд хоёр хууль зөрчилдөж буй нь ажиглагдаж байна. УИХ-ын дэгийн тухай хуулиар зөвшилцөх асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх хугацаатай. Нөгөө талаар Нийтийн сонсголын хуулиар томилгоотой холбоотой асуудлаар Нээлттэй сонсгол явуулах эрхтэй байгаа. Тиймээс аль ч хуулиа зөрчихгүйн тулд өнөөдөр зөвшилцөх асуудлаа хэлэлцээд, хуулийн хугацаанд УИХ-д шилжүүлээд, УИХ хэлэлцэхээс өмнө Нээлттэй сонсголоо явуулбал яасан юм бэ гэсэн гаргалгаа байна" гэв. Ингээд хэлэлцэх асуудлаа 69.2 хувийн саналаар баталж, зөвшилцөх асуудлаа хэлэлцэж эхэллээ. 
 
 
Н.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. Хөөрхий УИХ-ын муусайн гишүүдээр тоглох юм аа. Саяхан "32-ын бүлэг", "33-ын бүлэг" гэж байгуулагдаж байсан бол одоо бүр Б.Хурцын "55-ын бүлэг" байгуулагдсан байна. Бүдгийн улаан хамгаалагч нь байнга барьцаанд орох дуртай Ц.Мөнх-Оргил гэдэг тодорхой боллоо. "55-ын бүлэг"-ийн зарим гишүүдэд ташнуулын цол олгосон байна. Тухайлбал: Н.Номтойбаярт УИХ дотор сайн ажилласан гэж байгаа юм уу тагнуулын хурандаа цолоор шагнасан байна. Ц.Мөнх-Оргил ч цолтой юм шиг хамгаалж байна. Уг нь Б.Хурц өмнөх УИХ шиг 65 гишүүнтэй байсан бол ингэж толгойгоо цустахгүй байсан байх даа.

    "55-ын бүлэг" бий болжээ., 2017-11-15 17:06:03, 78.188.37.91Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:11:53, 37.139.8.104Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:11:55, 37.139.8.104Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:11:57, 37.139.8.104Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:11:59, 37.139.8.104Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:12:00, 37.139.8.104Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:12:01, 37.139.8.104Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. BAAWAR HUN SAIHAN BN. AMJILT TANI SHIG ZORIGTOI HUN MONGOLD OLON HEREGTEI BN SHUU

    Зочин, 2017-11-15 20:12:05, 37.139.8.104Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Teneg patsaan hutz haashaan yum mongolchuudiig uuruus n ai a gej bidood baigaan baih daa.jinhene patsaan bandi

    Зочин, 2017-11-16 04:40:04, 188.106.78.65Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Solongost ochij onigoogoo chireh gej bgaan .tend huuli bol huuli mongolbish.oligarhuudiin buunii nohoi

    Зочин, 2017-11-16 04:41:38, 188.106.78.65Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Iim mergejliin tagnuul bdag yumuu.ajil baiguullgiin nuutsiig haa hamaagui tsatsaad unen hudlaa n medegdehgui holion hutgaad iim hun avilgatsi temtseh gazriin darga baihaar chin yaj abilga arilah v.arai maa

    Зочин, 2017-11-16 17:37:11, 89.204.137.52Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Unench buunii nohod hol yavdagiin jishee hun

    Зочин, 2017-11-16 17:38:24, 89.204.137.52Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: