Үндэсний аудитын газрын шалгалтанд БОАЖЯ 87,3 хувиар тэнцжээ

Нийтэлсэн: 2017-11-14 13:57:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Үндэсний аудитын газрын аудитын шалгалтад БОАЖЯ 87.3 хувиар тэнцжээ. Уг шалгалтын дүнг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад танилцуулав.
 
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, “Шалгалтын явцад БОАЖЯ-ны харъяаны орон нутаг дахь зарим хэлтэс, газар бичиг баримт бүрдүүлэлт дутуу зэрэг багахан зөрчил гаргасан. Бидний зүгээс дээрх газруудад зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийг амжилттай хэрэгжүүлж, ирэх сарын 01 гэхэд 100 хувьд хүрэх боломжтой” хэмээв.
 
БОАЖ-ын сайдын зүгээс Үндэсний аудитын газраас хүргүүлсэн зөвлөмжийг 100 хувь хэрэгжүүлэхийг харъяа байгууллагын удирдлагууддаа үүрэг болгоод, “Татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулсан эсэх нь энэ шалгалтын үр дүнд харагддаг. Тиймээс бид 100 хувь хувийн биелэлттэйгээр дүгнүүлэх ёстой. Гэхдээ бидний өмнө тулгамддаг олон асуудал бий. Өөрөөр хэлбэл, өмнө нь хэрэгжиж байгаад дутуу үлдсэн эсхүл огт хэрэгжээгүй төслийн өр, авлага манай яамны дансанд шууд шилжиж ирдэг. Тухайлбал, Цэвэр агаар сан татан буугдахад 3.2 тэрбум төгрөгийн авлага нь манай яамандар шилжиж ирсэн. Тиймээс байгууллага татан буугдах, төсөл хөтөлбөр зогсох тохиолдолд өр авлагыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт Ерөнхий аудитор болон албаны хүмүүс анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна” гэлээ.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Энэ их хууль бус газар олголт, ан амьтан ургамлын хууль бус зөвшөөрлүүд, гал түймэр, ой мод устал, хууль бус уурхай байхад сайн гээд бга юм уу. Хахараха.

    Тийм үү, 2017-11-14 20:25:25, 66.181.185.68Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: