Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв

Нийтэлсэн: 2017-11-14 10:54:08

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дарга нартай уулзлаа. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 33 захиргааны дарга оролцсон юм.
 
Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шинэ Засгийн газар хууль дүрмийг хатуу чанга баримтлан ил тод, олон нийтэд нээлттэй ажиллана гэдгээ мэдэгдээд “Байгаль хамгаалагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй хэрнээ олон нийтэд буруу, зөрүү мэдээлэл түгээдэг иргэдийн асуудлыг техник технологийн хүчээр шийдэх ёстой” хэмээсэн юм. Тодруулбал, байгаль хамгаалагч нарыг энгэрийн камераар хангаж, шаардлага биелүүлдэггүй, зөрчил гаргагчдыг баримтжуулж олон нийтийн цахим сүлжээгээр түгээхээс эхлээд томоохон хэмжээний зөрчлийг дроны тусламжтайгаар илрүүлдэг дэлхий нийтийн жишигтэй хөл нийлүүлэн алхах цаг болсныг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд тэрбээр “Мэдээж энэ бүхнийг эхлүүлэхэд цаг хугацаа, санхүүжилтын асуудал тулгамдах ч олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран байгаль хамгаалагч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх эхлэлийг тавихын төлөө ажиллана, харин та бүхнийгээ дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн.
 
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дундаас Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга газар нутгийн хэмжээг нь тэлэх асуудалд анхаарал хандуулж, энэ удаагийн УИХ-ын чуулганаар батлуулж өгөхийг хүссэн. Мөн Их богдын тусгай хамгаалалттай газрын дарга захиргааны байртай болгож өгөх санал тавьж байлаа. Уулзалтын дараа Н.Цэрэнбат сайд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа захиргаадын дарга нарын асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Tserenbat=nusanbat

    Зочин, 2017-11-14 12:14:45, 172.56.28.32Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Маш зөв шийдвэр байна. Байгаль орчин сүйтгэж, хог новшоо тааралдсан газраа хаядаг хүн-хогнуудыг нэр ус, зүс царайтай нь цахим сүлжээгээр харуулж, зөрчлөө арилгасны дараа тэр сүлжээнээс нь авч байх хэрэгтэй. Бас гол, горхи, нуурын эрэг, ой модны цоорхойд хаясан хогийг шоронгийн хоригдлуудаар цэвэрлүүлэх ажил хийх хэрэгтэй. Тэр хүн-шаарнууд нийгэмд бузар гэмт хэрэг үйлдчихээд дулаан байшинд, тусгай хамгаалалттай, халуун хоолтой, тансаглаж суух эрхгүй улс. Элбэгдоржтойгоо хамт тонилбол таарах шаарнууд.

    Зочин, 2017-11-14 16:08:52, 202.179.26.193Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: