Н.Цэрэнбат: Хууль бусаар уул уурхай эрхэлж буй аж ахуй нэгжүүдтэй хатуу тэмцэнэ

Нийтэлсэн: 2017-10-17 14:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Намсрайн Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд дэмжлээ.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, "Эдгээр 15 сайд дотроос хамгийн олон компанитай нь Цэрэнбат. Үүн дотроо танд байгаль орчинтой холбоотой компани байна уу" гэсэн асуудлыг тодруулсан. Нэр дэвшигч Н.Цэрэнбат, "Компани бол бий. Байгаль орчинтой холбоотой албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг компани бол байхгүй. Хууль бусаар уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хатуу тэмцэнэ" хэмээн хариулсан юм. 
 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,"Байгаль орчны тулгамдаад байгаа хэдэн асуудлаар саналаа хэлье. 2030 он гэхэд Улаанбаатарын ундны усны хангамжид ихээхэн асуудал үүснэ. Дэлхий нийтийн дулаарлын хүрээнд хамгийн их нөлөөлөлд өртөж байгаа улс бол Монгол. Ингэснээр мал ах ахуй салбарын өмнө томоохон сорилт хүлээж байна. Иймд томоохон судалгаа эхлүүлэх нь зүйтэй. Мөн хотын цэвэрлэх байгууламжийн асуудал байна. Сүүлийн хэдэн сайд нар үүнийг шийдэж чадсангүй. Та энэ ажлыг жилийн дотор эхлүүлж шийдэх ёстой. Хэрэв энэ зорилт хангагдахгүй бол таны ажлын үр дүн гарахгүй. Утааны асуудалд мөн үр дүн гарсангүй. Энэ тал дээр анхаарч ажиллаарай" гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, "Нэр дэвшигчдээс асуулт асуухгүй байна. Тэгсэн хэрнээ томилогдсоны дараа элдвээр хэлээд эхэлдэг. Иймээс байнгын хороо, чуулганы хуралдаанд нэр дэвшигчдээс сайн асууж, захиас даалгавраа хэлэх хэрэгтэй" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа Намсрайн Цэрэнбатыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад 96.6 хувь нь дэмжлээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. bas ch aztai batsaan shuu, omch huvichlal, amraa duuren 2 ntr geed aztai aztai

    Зочин, 2017-10-17 16:08:34, 66.181.183.58Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. mash ih demjdeg ue tengin zaluu

    baterdene, 2017-10-18 12:27:48, 103.212.117.216Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. naiz mini erch huvhtei ajillaarai

    Зочин, 2017-10-18 12:33:38, 103.212.117.216Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: