Хятадын Коммунист намын XIX их хурал маргааш эхэлнэ

Нийтэлсэн: 2017-10-17 09:31:03

БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятадын Коммунист намын /ХКН/ XIX их хурал 10 дугаар сарын 18-ны лхагва гарагийн өглөөний 9:00 цагт Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэлнэ гэж Их хурлын хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжлав.
 
ХКН-ын энэ их хурлын нээлтийн ёслолыг Хятадын төв телевизээр шууд дамжуулах аж.
 
Уг их хуралд оролцохоор Хятадын өнцөг булан бүрээс нийтдээ 2287 төлөөлөгч Бээжин хотноо хүрэлцэн ирээд байна.
 
Таван жил тутамд болдог ХКН-ын их хурлын үеэр намын удирдлагын түвшинд халаа сэлгээ хийж, ирэх таван жилд улс төр, эдийн засаг болон нийгмийн салбарт ямар бодлого баримтлахаа авч хэлэлцэж, тодорхойлдог юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: