Хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Нийтэлсэн: 2017-10-16 15:34:45

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ой энэ сарын 29-ний өдөр тохиож байна. Нийслэлийн шав тавьсан газар Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Засаг даргын орлогч Д.Энхтөр, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, нутгийн удирдлагууд болон иргэд бусад албаны хүмүүс оролцсон юм.
 
Хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр Өндөр гэгээн Занабазарын дүрийг залж, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам, хуврагууд ном хурж, өсөн дэвжихийн ерөөл айлтгав. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дууны цэнхэр хадаг өргөж, Цам харайх ёслол үйлдсэн юм.
 
“Нийслэлийн ойгоо угтаж хотын удирдлагын зүгээс олон ажлыг зохон байгуулдаг. Түүний нэг нь нийслэлийн анхны шав тавьсан газар ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Шав тавьсан газар хүндэтгэл үзүүлж байгаагийн гол утга учир нь цаашид нийслэл маань өсөн дэвжихийн ерөөлийг билэгддэг. Нийслэлийн ойгоор иргэдэд зориулсан их хямдрал, урлаг, уран сайхны тоглолтууд, хүүхдийн дууны наадам зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг. 2019 онд нийслэл хотын 380 жилийн ой тохионо. Бид ажлын хэсэг байгуулан энэ ойг угтсан олон арга хэмжээг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”  хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ярилаа.
 
Одоогоос 378 жилийн өмнө буюу 1639 онд Түшээтхан Гомбодоржын хүү Занабазарыг өндөр гэгээнд өргөмжилж шар бүст өргөө барьж өгснөөр өнөөгийн нийслэл хотын түүх эхлэлтэй гэж үздэг.
 
Бүрд сумын Засаг дарга Г.Баярмөнх “Түшээт хан Гомбодоржийн хүү анхдугаар богд өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь анх сэвлэгийг нь үргээж шар бүсийн хотыг 1639 онд байгуулж байсан түүхтэй. Шар бүсийн хот нь нүүдэлчдийн суурин иргэншилрүү шилжиж байсан анхны эх үүсвэр. Энэ өдрөөс хойш нийслэл хот маань өргөжин тэлж 378 жилийнхээ ойтой золгож байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Haa hol ochij arts, huj asaaj hudal unen oguulber unshij, zardal chiregdel gargahaas oor hiih ajil alga u? MANgaruudaa? Yadaj l chimeegui baihaa meddegguim baih da? Ard tumen buhimdaltai b a shu de!

    Зочин, 2017-10-16 19:02:26, 103.26.193.120Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Ёстой болиод өгөөсэй тэрнийхээ оронд өмхий хотынхоо асуудлаа шийдээч. Утаа угаарт хэдэн жил байлгах ёстой юм бэ.

    Зочин, 2017-10-17 02:53:54, 66.181.160.67Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Энд тэнд очиж мэхийн ёсолсоор яваад байхаар энэ хот сайжраад байгаа юмуу. Төсөв үрж цалин авахаа больчвол яасын. Ажил хийх хүсэлтэй залуус зөндөө л байгаа даа.

    Зочин, 2017-10-17 02:59:47, 66.181.160.67Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: