Австри улс дэлхийд хамгийн залууд тооцогдох удирдагчтай болох нь тодорхой болов

Нийтэлсэн: 2017-10-16 14:21:18

ВЕНА.  /Би-Би-Си/. Австрийн консерватив үзэлт Ардын нам өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн сонгуульд ялах нь үндсэндээ тодорхой боллоо. Ингэснээр тус намын дарга 31 настай Себастьян Курц Австрийн төдийгүй дэлхийн хамгийн залуу удирдагч болж байна.
 
“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Ардын нам хамгийн өндөр буюу 31.7 хувийн санал авсан бол хэт барууны үзэлт Эрх чөлөөний нам 26 хувийн саналаар хоёрдугаар байрт оржээ.
 
С.Курц сонгуульд ялах нь тодорхой болсны дараа буюу өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Энэ улс оронд өөрчлөлт хийх цаг хэдийнээ иржээ. Өнөөдөр энэ улс орныг өөрчлөх хатуу тушаалыг ард түмэн бидэнд өглөө. Надад ийм хүндтэй хариуцлага хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа” гэжээ.
 
С.Курц гэж хэн бэ?
 
1986 оны наймдугаар сарын 27-нд төрсөн С.Курц нь 2013 онд Европын хамгийн залуу гадаад хэргийн сайд болж байжээ.
 
2017 оны тавдугаар сард тэрбээр Ардын намын дарга болсон байна. Тэрбээр улс төрийн карьераа тус намын залуучуудын холбооноос эхлүүлсэн бөгөөд дараа нь Вена хотын зөвлөлд орсон аж.
 
"Wunderwuzzi" буюу “Усан дээгүүр ч алхаж чадах хүн” хочит түүнийг Францын залуу удирдагч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нартай адилтгадаг юм.
 
С.Курц нь 30 гаруй жил эрх барьсан Ардын намын нэр төрийг илүү өндөрт өргөж “Шинэ Ардын нам"-ыг бий болгож чадсан аж.
 
Бүгд Найрамдах Австри Улс
 
Нийслэл-Вена хот
 
Хүн ам -8.7 сая
 
Нутаг дэвсгэрийн хэмжээ -83 871 кв.км
 
Албан ёсны хэл –Герман
 
Гол шашин- Христос
 
Дундаж наслалт – 80 /эрэгтэй/ ба 84 нас /эмэгтэй/
 
Валют- евро
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Амжилт хүсье

    Зочин, 2017-10-16 17:04:07, 66.181.183.36Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Delxiin ender xegjiltei ornuud zaluu xyneer udirduulax sonirxoltoi bolson bainaa

    mongol bysgyi, 2017-10-16 17:18:54, 5.48.252.91Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: