АНУ-ын гаргасан шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлжээ

Нийтэлсэн: 2017-10-13 10:55:55

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. “АНУ ЮНЕСКО-оос гарахаар шийдсэнд би тун их харамсаж байна. Үүсгэн байгуулсан цагаас нь хойш АНУ энэ байгууллагад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжлав.
 
ЮНЕСКО-гоос гарахар шийдвэрлэснээ АНУ пүрэв гарагт зарласан юм. Уг шийдвэр нь 2018 оны 12 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болно гэж Америкийн Төрийн департаментийн хэвлэлийн албаны төлөөлөгч Х.Науерт мэдэгдэж байсан билээ.
 
Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Англи, Франц зэрэг хэд хэдэн орны төлөөлөгчид мөн харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын Төрийн думын Олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны гишүүн Сергей Железняк “АНУ-ын шийдвэр нь байгаль орчин, соёлын өвийг хадгалан хамгаалах гэсэн олон улсын хүчин чармайлтад Америкийн эрх баригчид хайхрамжгүй хандаж байгааг батлан харуулж буй хор уршигтай алхам болж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. Одоо НАТО-гаасаа ч гар, янкууд!

    Зочин, 2017-10-13 13:00:55, 202.55.191.102Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Сирийн эртний түүхт Алепо хотыг сөрөг хүчин нэртэй террористуудаар устгуулахад АНУ онцгой дэмжлэг үзүүлсэн. Ийм улс ЮНЕСКО-гоос гарч дайнч бодлого руугаа ил шилжих нь зөв дөө. АНУ хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг улс гэдгээ ил болгосон амар юм.

    Ил болжээ., 2017-10-13 13:16:14, 185.7.165.130Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. баабар мэт нь магтан дуулдаг барууны "тэргүүний" ёс зүйн мөн чанар нь ийм.АНУ бол жүүдийн сатана улс болохоос хүний эрх,ардлчилхалыг дээдэлдэг сайн сайхан нийгэм огт биш.АНУ өөрийн бүтээдэг баялагаас долоо дахин их хэрэглээтэй гэж эрдэмтэд дүгнэсэн байдаг.Нэг хувиа өөрсдөө хийдэг юм гэхэд үлдсэн 6 хувийг нь дэлхийг талан дээрэмдэж байж цуглуулдаг нь бас үнэн юм.Одоо энэ нохдод дээрэмдүүлэх улс цөөрч монголоос өөр байхгүй шахуу болсон болохоор зардлаа танаж байна.Нохойн ёс зүй нь ил болж тараа таниулах цаг нь болжээ.

    зочин, 2017-10-13 13:39:23, 122.201.21.8Хариу бичих

  6. Яг үнэн

    Буриад , 2017-10-13 17:31:31, 77.218.241.134

    Алдарт Ванга мэргэч хүн төрөлхтний ирээдүйн нийгэм коммунизм гэж хэлсэн. Америк сөнөтүгэй.

    Буриад , 2017-10-13 17:32:15, 77.218.241.134

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: