Цэц хэмээх ЦУГЛУУЛГА

Нийтэлсэн: 2017-10-13 08:42:46

ЦЭЦИЙН ДЭЭР УЛС ТӨРИЙН СОНГУУЛИЙН ЯЛАГЧ БАЙДАГ
 
Дээрээ хөх тэнгэрээс өөр “дарга”-гүй Монголын цорын ганц шүүх бол Үндсэн хуулийн цэц юм. Харамсалтай нь улс төрийн сонгуулийн дүнгийн аясаар гишүүдээ сольдог болчихсон юм.
 
Иймээс Үндсэн хуулийн цэцийн үндсэн шинж нь алдагдаж, Үндсэн хуулийн цэцийн дээр улс төрийн сонгуулийн ялагч байдаг болчихжээ.
 
Гэхдээ ингэхээс аргагүй шалтгаан бий. Тэр нь УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс тус бүр гурван хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилуулдаг хуультай юм. Тэгэхээр Цэцийн гишүүн болсон нөхөр өөрийг нь нэр дэвшүүлж томилсон хүмүүсийнхээ үгийг хүлээж авах нь ойлгомжтой.
 
Ерөөс яг одоо яригдаж байгаа жишээ үүнийг нотолно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Бурмааг нэр дэвшүүлжээ.
 
Р.Бурмаа УИХ дахь эрх баригч намын бүлгийн босгыг давж чадахааргүй л харагдаж байна. Энэ асуудлаар намын бүлгүүд ээлжлэн завсарлага аваад байна.
 
Угтаа Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудал утгаа алдаж байгааг Р.Бурмааг хэрхэн зүтгүүлж байгаагаас харж болохоор байна.
 
Р.БУРМАА БА ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ШАЛГУУР
 
Үндсэн хуулийн цэцийн гишүүний үндсэн шалгуур бол мэргэшсэн, маш сайн хуульч байх учиртай юм. Гэтэл Р.Бурмаа хуульч биш.
 
Харин түүнийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хачин сонин тайлбар өгч байх юм. З.Энхболд “...Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд “...Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй" байна гэж заасан. Р.Бурмаа үүний “...улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуурыг хангаж байгаа” гэв. 
 
Бас Р.Бурмаа өөрөө "...Өмнө нь Ц.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүнийг энэ шалгуураар Цэцийн гишүүнээр томилж байсан. Миний мэдлэг туршлага тэдэн шиг шаардлагыг хангана" гээд барьцаж байна билээ.
 
Р. Бурмаагийн асуудлаар авсан намын бүлгүүдийн завсарлага өнөөдөр дуусаж, түүний Цэцийн гишүүнээр томилох эсэхийг Байнгын хороогоор хэлэлцэж эхэлнэ.
 
ҮНДСЭН ХУУЛЬ, ЕРӨНХИЙЛӨГЧ ХОЁРЫН ХЭН НЬ ХҮЧТЭЙ ВЭ?
 
Үүнээс гадна Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Ерөнхийлөгчөөс зөвхөн Р.Бурмааг томилуулах тогтоолын төсөл оруулж иржээ. УИХ томилохоос гадна өмнөх гишүүнийг нь чөлөөлөх тогтоолыг хамт гаргах ёстой. Одоо хугацаа нь дуусаад байгаа Н.Жанцан.Д.Наранчимэг хоёрын хэнийх нь оронд Р.Бурмааг томилох гээд байна вэ” гэхэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “...Д.Наранчимэгийн оронд томилуулна. П.Жанцан гуайн хувьд нэг хэсэгтээ ажиллаж байхад болно гэж Ерөнхийлөгч үзэж байгаа” гэж тайлбарлана билээ.
 
Хууль хаачив? Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилно гээд цагаан дээр хараар биччихсэн байдаг хууль бий. Мөн "...Цэцийн бүрэлдэхүүнд шинээр буюу нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхэлж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг. Н.ЖанЦан, Д.Наранчимэг нар 2011 оны тавдугаар сарын 5-нд томилогдсон. Тиймээс хугацаа нь дуусаад таван cap гаруй болж байна гэсэн үг. Гэтэл “...Ерөнхийлөгч Жанцан гуайг байж л байг” гэсэн гээд Тамгын газрын дарга нь тайлбар тавиад сууж байгааг юу гэх вэ.
 
Ингэж ярьж байгаа хүмүүсийн хариулт даанч тодорхой л доо. Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн гишүүний бүрэн эрх нь УИХ-аас дараагийн гишүүнийг томилсноор дуусгавар болно” гээд заачихсан байдаг юм. З.Энхболд даргын хариу тайлбар нь энэ юм. Энэ зөрчилтэй заалтуудыг хаана яаж ашиглахаа эд нар маш сайн мэднэ.
 
ЦЭЦЭД ГАРАХ OPOН ТООНЫ СУРАГ
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Д. Одбаяр Цэцийн дарга, Н.Жанцан Цэцийн дэд дарга, Д.Ганзориг, Ш.Цогтоо. Д.Cyrap, Т.Лхагва, Д.Солонго, Н.Чинбат нар Цэцийн гишүүд юм.
 
Тэднээс хуулийн хугацаа нь дуусчихсан Н.Жанцан, Д.Наранчимэг нар байна. Д.Сугар, Т.Лхагва хоёрынх 2018 оны тавдугаар сарын 9-нд, Д.Ганзоригийнх 2018 оны дөрөвдүгээр сарын 25-нд, Ш.Цогтоо, Д.Солонго нарынх 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд, Д.Одбаярынх 2022 оны арваннэгдүгээр сарын 17-нд, Н.Чинбатынх 2023 оны зургаадугаар сарын 9-нд дуусах юм.
 
Ингэхээр ирэх оны тавдугаар сарын 9 гэхэд Н.Жанцангийнхтай нийлээд гурван орон тоо Үндсэн хуулийн цэцэд гарахаар байна.
 
ЦЭЦЭД ХЭН БАЙДАГ ВЭ?
 
2016 оны нэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд марган хянан шийдвэрлэх тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулжээ. Цэцийн гишүүн нэг удаа л улирах ёстой. Цэцийн гишүүнийг 65 нас хүрэхээр тэтгэвэрт нь суулгах хэрэгтэй гэсэн өөрчлөлт оруулжээ. Энэ өөрчлөлтийн дараа анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. Оронд нь УИХ-ы н гишүүн асан Д.Одбаярыг томилж, улмаар Цэцийн дарга болгосон.
 
Цэцийн дарга байсан Ж.Амарсанааг чөлөөлж, Оюуны өмчийн даргаар, олон жил ажилласан Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр томилов. Сүүлд Ж.Амарсанаа "...Намайн улс төрийн шийдвэр биелүүлээгүй гэж чөлөөлсөн" гэж ярьсан байдаг.
 
Ер н ь сүүлийн жилүүдэд Цэцийн гишүүдийн томилгоо нэг л асуудалтай болсныг жирийн иргэд ч анзаардаг болсон. Ж.Амарсанааг улс төрийн шалтгаанаар чөлөөлж байсныг хүн бүр л мэддэг. Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид агсны дараа орохуйц Монголын толгой хуульчдын нэг бол Ж.Амарсанаа юм. Салбар нь түүнийг мэднэ дээ. Тэгтэл оронд нь бараг л тэтгэвэртээ гарсан Н.Чинбатыг Цэцийн гишүүнээр томиллоо. Өмнө нь П.Очирбат гуайг тэтгэвэрт нь суулгачхаад шүү дээ.
 
Үүнээс гадна Н.Жанцан гэж насаараа Цэцэд “амьдарч” байгаа хүн байна. Тэрээр 1992 оны долоодугаар сарын 1-нээс хойш Цэцийн гишүүн, даргаар нь ажиллаж байгаа юм. 25 дахь жилдээ ажиллаж байна. Харин өнгөрсөн жилийн хуулийн өөрчлөлтөөр цаашид ажиллах хугацааг нь сунгах аргагүй болгожээ. Тиймээс түүнийг Ерөнхийлөгч “...Одоохондоо байж л байг” гэж “сунгаж” буй бололтой юм.
 
Цэцэд бас Д.Сугар гэж лут эр бий. Түүнтэй холбоотой эрүүгийн хэргүүдийн тухай хэвлэлүүд их бичдэг. Яригдаад л байдаг. Баахан бужигнуулж байгаад Цэцийн гишүүн болж орхисон. 
 
Д.Сугар хуульчийн хувьд бол сайн. Тиймээс өнөөдөр Үндсэн хуулийн цэцээс ямар шийдвэр гарахыг Н.Жанцан, Д.Сугар хоёр мэддэг гэж улс төрийн хүрээнд ярьдаг болсон байна.
 
ЦЭЦ УДАХГҮЙ ТОМ ТОМ АСУУДАЛ ШИЙДНЭ
 
Цэцийн даргаар Д.Одбаярыг томилоод л, Н.Жанцангийн хугацааг хуулийн бус аргаар сунгагдаад л... Тун удахгүй Үндсэн хуулийн цэц том том шийдвэрүүдийг гаргах болно. Цэцийн түүхэнд байгаагүй ч байж мэднэ. Юу гэвэл, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан цэцэд очих нь тодорхой. Цэц “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь хэнийх вэ гэдгийг шийднэ гэсэн үг.
 
Мөн УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг ч нэг талд нь гаргахаар ажиллах болно. Томуудаас нь дурдахад энэ.
 
Тиймээс энэ бүгдэд Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр, байр, суурьтай байхыг учир мэдэх хүмүүс бол Цэцийн гишүүдийг хараад л “уншчихаж” байх шиг байна. Цэц хэмээх цуглуулга болсныг эндээс харж болно. Угтаа Цэцийн гишүүдийг хараад биш Үндсэн хуулийг уншиж байж гарах шийдийн зүг чигийг мэдэх учиртай юм сан.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
СУРТАЛЧИЛГАА :

28 сэтгэгдэл харуулж байна        

  1. АЙМААР ...

    Зочин, 2017-10-13 10:36:00, 103.26.194.111Хариу бичих

  2. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-13 14:13:39, 202.179.26.29

    Таны нэр:

    Тайлбар:

  3. " УХ" - ийн ЦЭЦ. Гэх энэ " ОГТ ХЭРЭГГУ Й " байгууллагад УУРД МОНХ ард тумний , бас татвар тологчидын МОНГИЙГ идуулж байгаа нь ШУДАРГА ЕС мон уу?! Уг нь жилд НЭГ СУРГУУЛЬ монгол улсад , ард тумэнд хэрэгтэйсэн ... !!! Онгорсон 30 - аад жилд ЮУ хийв , ЮУ гийгуулэв ?! Уунд хариулах ЗОРИГТОН монголд битгии хэл " УХ " - н ЦЭЦ - д ч байхгуй ... Ганцхан ИРГЭН ЛАМЖАВЫГ л торуулсэн ...

    Зочин, 2017-10-13 11:00:09, 103.26.194.111Хариу бичих

  4. Гадаад хэлийг гайхалтай эзэмшиж, дээрээс сайхан инженер мэргэжилтэй байсан ч дипломат албанд авдаггүй шүү дээ. Гадаад харилцааны яам гэж олон улсын харилцаа төгссөн хүнийг ажилд авдаг тусгай газар байх албагүй. Тэнд мэргэжилийн дипломат гэж хэзээ ч байхгүй, харин тусгай бэлтгэгдсэн мэргэжил болгоноор дагнасан тагнуул байх газар. Технологийн дэвшилийг ялгаж чадах чадвар хэрэгтэй. Гадны том компаниас сүүлийн үеийн техникийн мэдээллийг сугалж авах чадвар хэрэгтэй шүү.

    Зочин, 2017-10-15 17:15:37, 103.212.119.102

    чи юутай сүрхий үнэн юм бичив ээ.гадаад яаманд дипломат биш хүн дүүрсэн.иймд мэрэгжлийн гадаад бодлого гарахгүй хачин юмс л яригдаад бдг юм.юун сайндаа л монгол гадаад бодлого гималайн уул даваад одлоо гэж байхав дээ.нямка-ын хүү нтр гээд л далий мэдлэгтэй хүмүүс тэнд байхад яахин өөдлөхөв дээ. канад-д суух элчин.с гээд нэг эмэгтэй бнаа.эгч нь тэнд орлогч сайд байхад гэрэлт дэнлүүн од болсон юм бх.нэг хүн жигтэйхэн хамгаалж дольж бичсэнийг уншлаа.мгимо-г 800-аад хүн төгссөн бдг юм,түүнээс 50 нь л жинхэнээрээ мэрэгжлээ эзэмшсэн байдаг,бусад нь хаа газар байж л бдг халтуурууд бдг.

    z, 2017-10-16 11:17:45, 122.201.24.84

    Таны нэр:

    Тайлбар:

  5. рио тинто хөрөнгө зарж монголд байгуулсан их хурал, засгийн газар, ерөнхийлөгчөө хагаралдаантай юм шиг харуулж ард түмнийг хуурч байгааг ойлгоосой. наанаа зөрчилдсөн юм шиг байвч цаанаа хувийн эрх ашгаараа нэгдсэн хүн хувалзнууд ард түмний мах цусыг сорж байна

    зочин, 2017-10-13 11:40:10, 49.0.218.136Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Цэц гэдэг чинь ямарч хамаагүй наын харъяаллаар оруулдаг газар болж байна уу? .

    Зочин, 2017-10-13 12:28:03, 202.9.43.201Хариу бичих

  8. ЦЭЦ-г болиулья Газраа зарсан Бурмааг болиулий тэр Зика бүр зайлах хэрэгтэй

    Зочин, 2017-10-16 12:48:24, 202.70.43.214

    Таны нэр:

    Тайлбар:

  9. Элбэгдоржийн үеэс ҮХ-ийн цэц устсан шүү дээ.Энэ хүний балаг мөн ч олон жил үргэлжлэхнээ.Жонхуу бол Бурмааг санал болгож байгаа вм чинь бүр тараасантай адил болгоно.ИХ-ын гишүүн гэж овоо хэдэн жил болсон боловч угийн боловсрол нимгэн учраас хуулийн заалтаа мэдэхгүй л байнадаа дэргэд нь байгаа ЗИКА вирус болон зөвлөх нэртэй МАНУУХАЙ -нууд нь юу хийдэг юм болоо?????

    иргэн, 2017-10-13 12:29:47, 202.9.42.36Хариу бичих

  10. Юу хийдгийн,Зика Женкодоо яаж хор найруулж,яаж хуулийн цоорхойг ашигладагийг зөвлөж байна,цаадах нь боловсролгүй ч гулгайч санаатай,хоёулаа гар нийлээд үзэж байна,гэвч хийсэн булхай нь байнгын хорооны босго давахгүй унаж байна...Зикагийн зүтгүүлсэн санаа нь: "....Үндсэн хууль,Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд "...Цэцийн гишүүн хууль зүй,улс төрийн өндөр мэрэгшилтэй байна" гэж заасан,дундаа "таслалтай" учраас цэцийн гишүүн заавал хууль зүй,улс төрийн өндөр мэрэгшилийг давхар эзэмших шаардлагагүй,аль нэгийг нь эзэмшсэн байхад хангалттай гээд зүтгүүлсэн байгаам....эд хуулийг ингэж л өөрсдийн эрх ашигт нийцүүлэн дураараа ашиглана шүү дээ,мөнгөтэй,эрх мэдэлтэй олон улс хуулийн цоорхойг ингэж л ашиглаж,ялгүй,эсвэл ял авсан нэр зүүж,бүр цаашаа нэмэж,шүүгчээ хахуульдаад том хэргүүдээ хаалгаж байна шүү дээ

    Зочин, 2017-10-14 02:27:24, 98.234.233.211

    Таны нэр:

    Тайлбар:

  11. sugar sugaraagvil bgaa yumuuu

    Зочин, 2017-10-13 13:10:32, 59.153.114.186Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагууд бол урьд нь төрийн өндөр алба хашиж байсан цаашид ахих дэвших нь өнгөрсөн бас хагартлаа баяжсан этгээдүүдийн улс төрийн морг болсон газар мөн.

    ҮХЦ, ХЭҮК, ТАЗ бол улс төрийн моорг болсон газар, 2017-10-13 13:24:56, 203.91.115.35Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Сайн хуульч нэрээр Д.Сугар гэгч хулгайч луйварчныг томилсон байдаг.Хэдэн жилийн дараа Д.Лүндээжанцан сайн хуульч, гавьяат хуульч гээд Үндсэн Хуулийн Цэц рүү түлхэнэ. Гэтэл Д.Лүдээжанцан олон жил дүү Д.Баярсайханааоаа хулгай хийлгэж түүний өмгөөлөгч, асрамжлан халамжлагч нь мэт явсан хүн шүү дээ. Цэцийн гишүүн хуульч байхаас гадна шудоага ёс зүйтэй хүн байх хэрэгтэй.

    Сайн хуульч нэртэй хулгайч., 2017-10-13 13:29:55, 185.7.165.130Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ЖАНЦАН ГЭДЭГ ЭТГЭЭД ХАМАГ ЮМНЫ БУДЛИАН МӨН

    Зочин, 2017-10-13 13:56:31, 103.26.195.196Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. -Зүрх судасны өвчин нь зүрх болон судастай холбоотой бүх эмгэгүүдийг хэлнэ. Зүрх судасны өвчин дотроо олон төрөл байдаг. Тархинд цус харвах, даралт ихсэх, зүрхний шигдээс ишеми, тархи – зүрхний судас судасны хатуурал, нарийсал зэрэг орно. Эрүүлжиж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх Ли ЭР Кан бүтээгдхүүнээ хэрэглээрэй. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-10-13 14:13:46, 202.179.26.29Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Жанхуу хулгайчийн үнэн нүүр царай, зэс нь аль хэдийнэ цухуйгаад эхэлсэн. Дорнодын Халхголд ажлаар очоод машинаасаа бууж чадалгүй ард түмэнд хөөгдөж,төрийн сайдын нэр хүндийг шороотой хутгасан шантаажчин Р.Бурмаа авгайг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилж Хууль зүйн ухааны доктор, Иргэний эрх зүйн загалмайлсан эцэг Д.Наранчимэгийг хугацаа дууссан гэдгээр амбаардаад гаргаж байна. Эргүүтнэ эргүүтнэ гэхэд энүүнээс илүү яаж эргүүтэх билээ, ,тэр шуугианы учрыг ард түмэнд үнэн зөвөөр нь танилцуулахыг шаардаж байна,хэрэв энэ үнэн бол энэ авгайг төрд бүү ойртуул,ард түмнээ ингэж басамжлах юм бол энүүний нэрийг дэвшүүлсэн хүнийг ч ард түмэн анхааралдаа авах хэрэгтэй. Кармааны хулгайчаас төрийн хулгайч болсон жанхуу пиздец дан өөрийн утсан хүүхэлдэйнүүдийг хууль, шүүхийн бүх дээд шат түвшинд байршуулж Монгол төрийг мөнхийн хэрүүл зодоонд байлгах ажил л явагдаж байна даа. Удахгүй Зика вирус Ерөнхий прокурор болоод жанхуугийн төмөр замын 280 сая доллар, офшорын 1.1 тэрбумын хэргийг бүр хааж, Монгол улсыг амийг таслах санаа нь бол байгаа л даа. Ард түмэн бид тэнэг биш шүү. Энэ зарим тэнэг оркууд жанхууг Монгол гээд балайраад байх юм, өвөө нь Төвдөөс ирсэн цагаач, өөрөө орос эхнэртэй, хүүхдүүд нь эрлийз хүн Монгол байх уу, энэ зика вирус чинь харин ч бүр тэгэж яривал жинхэнэ сэлэнгийн хятадын хүүхэд шүү дээ, монгол ялна багийнхаан...... гэж бичиж байлаа, жанхуу бол худлаа гар шүү ард түмээн, хэзээ ч Академич Нарангэрэл мэтийн ухаантай хүмүүсийг оруулахгүй, дан өөрийн гар хөл болох арчаагүй амьтдыг нэр дэвшүүлэх болно. Бакалаврын боловсролгүй байж өмгөөлөгч болсон балай баасан авгайг нэр дэвшүүлэхэд гайхах зүйл байхгүй...

    ARD, 2017-10-13 16:58:15, 202.131.243.162Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Цэц хэмээх модон кукелдээнүүдийн цуглуулга.

    Зочи, 2017-10-13 17:37:55, 124.158.74.2Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Цэц гэдэг бол улс төрийн захиалга биелүүдэг аймшигтай байгууллага болсон тул татан буулгах хэрэгтэй.

    Зочин, 2017-10-13 18:28:00, 202.21.106.143Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Цэцэд хэдэн хогшин хувалз байгаа тэднийг бугдийг нь солих хэрэгтэй

    Зочин, 2017-10-13 20:03:00, 66.181.185.79Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Ер нь цэц гэж байх шаардлагагүй болчихсон юм биш үү. Дээд шүүх гэж бий шүү дээ.

    Зочин, 2017-10-14 07:02:57, 73.162.217.93Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ ҮХ-ийн цэц бас Шинжлэх ухааны академийн тэргүүлгчдийн газар гэж бүгд тэтгэвэрийн насны зальтай өвөгчүүдийн цуглуулга байна. Өндөр тэтгэвэрийн мөнгөн дээрээ нэмж өндөр цалин улсын төсвөөс хусаад юү ч хийх яадваргүй хөгшчүүл байна

    Хувалзнууд, 2017-10-14 10:48:01, 182.230.207.132Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Эх газрын тогтолцоотой бүх улсад Үндсэн хуулийн цэц буюу шүүх байдаг юм за. Цэцгүй болно гэвэл Үндсэн хуульгүй болъё гэсэнтэй яг адилхан юм даа.

    Зочин, 2017-10-14 19:17:53, 202.70.43.138Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Харамсалтай нь улс төрийн сонгуулийн дүнгийн аясаар гишүүдээ сольдог болчихсон юм гэнэ үү. Үгүй байх аа. Эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч хэнийг ч оруулж ирж болно шүү дээ.

    Зочин, 2017-10-14 19:19:09, 202.70.43.138Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Eminem - The Monster (Explicit) ft. Rihanna - Мангас I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд, тэр миний орон доор байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход дуу хоолойнууд, миний толгой дотроос You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи намайг галзуу гэж боддог, тийм, чи намайг галзуу гэж боддог I wanted the fame, but not the cover of Newsweek Би алдар хүндийг хүссэн, гэвч сонинг бүрхээгүй Oh, well, guess beggars can't be choosey Өө, сайн, таа, гуйлгачингуудад сонголт байхгүй Wanted to receive attention for my music Миний хөгжимд анхаарал тавин хүлээж авахыг хүсэж байна Wanted to be left alone in public. Excuse me Олон нийтийн өмнө ганцаараа үлдэхийг хүсэж байна. Уучлал хүсье For wanting my cake and eat it too, and wanting it both ways Миний бялууг хүсэж байна мөн бас идэхийг, мөн энэ хоёр замыг хүсэж байна Fame made me a balloon 'cause my ego inflated Алдар нэр намайг хөөргөж байна, яагаад гэвэл миний бие хөөж байна When I blew; see, but it was confusing Би цохиход, хардаа, гэвч энэ ээдрээтэй байсан 'Cause all I wanted to do is be the Bruce Lee of loose leaf Яагаад гэвэл би хүссэн бүхнээ хийх бол Bruce Lee-гийн хуудсанд хавчуулсан байх Abused ink, used it as a tool when I blew steam (wooh!) Бэхээр загнасан, энийг ашигласан яг засварлаж, би уураа гарган цохиход (Вүү) Hit the lottery, oh wee Лотерей, Хонжворт сугалаа байгаа оносон, өө бага тоо хэмжээгээр But with what I gave up to get it was bittersweet Гэвч би энийг олохдоо бууж өгсөнтэй хамт энэ жоохон чихэртэй байсан It was like winning a used mink Энэ ялалттай ижил байсан, усны булгыг ашигласан Ironic 'cause I think I'm getting so huge I need a shrink Ёжтой, яагаад гэвэл би бодож байна, би төдий асар том болж байна, би жижигрэх хэрэгтэй байна I'm beginning to lose sleep: one sheep, two sheep Би нойроо хугаслаж эхэлж байна: нэг хонь, хоёр хонь Going cuckoo and cooky as Kool Keith Хөхөө явж байна мөн жигнэмэг яг Күл Кейт шиг But I'm actually weirder than you think Гэвч би бол яаж ч бодсон чиний боддогоос хачин жигтэй 'Cause I'm Яагаад гэвэл би бол I'm friends with the monster that's under my bed Би мангастай найз, тэр миний орон доор байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход дуу хоолой, миний толгой дотроос You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, өөрийнхөө амьсгалыг барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи намайг галзуу гэж боддог, тийм, чи намайг галзуу гэж боддог Well, that's not fair Сайн, тэр бол айдас биш Well, that's not fair Сайн, тэр бол айдас биш Now, I ain't much of a poet but I know somebody once told me Одоо, Би нээх их шүлэгч биш гэвч би зарим хүмүүсийг мэднэ, нэг удаа надад хэлсэн To seize the moment and don't squander it Энэ агшинг булаан эзэл мөн энийг битгий хорлон сүйтгэ 'Cause you never know when it all could be over tomorrow Яагаад гэвэл, чи хэзээ ч мэдээгүй, энэ бүгд маргааш төгсөх болно So I keep conjuring, sometimes I wonder where these thoughts spawn from Тиймээс би элбэ үзүүлж байна, заримдаа би гайхдаг, хаанаас эдгээр атгаг бодолууд төрдөг (Yeah, pondering'll do you wonders. (Тийм, бодлогоширонгуй байна, чи гайхаж байна уу ) No wonder you're losing your mind the way it wanders.) Гайхах зүйл үгүй, чи ухаан санаагаа гээж байгаа зам, энэ төөрөлдөж байна Yoda-loda-le-hee-hoo Ёода – лодо –ли –хи -хо I think it went wandering off down yonder Би энийг бодож байна, доогуур тэрүүгээр төөрөлдөж явсан And stumbled on 'ta Jeff VanVonderen Мөн түгдэрсэн, Баярлалаа Жефф Ван Вондерн 'Cause I need an interventionist Яагаад гэвэл надад халдан довтлогч хэрэгтэй To intervene between me and this monster Би болон энэ мангасын хооронд халдан довтлох And save me from myself and all this conflict Мөн намайг өөрөөс хамгаал мөн энэ бүх тэмцэл 'Cause the very thing that I love's killing me and I can't conquer it Яагаад гэвэл бүх зүйл тэр миний хайрлаж байгаа бол намайг алж байна мөн би энийг байлдан эзлэж чадахгүй нь. My OCD's conking me in the head Эмх Замбараагүй байдлыг Албадах миний толгойг хагалах гэж байна Keep knocking, nobody's home, I'm sleeptalking Хаалга тогшихоо үргэлжлүүл, хэн ч гэрт байхгүй байна, би нойрмог ярьж байна I'm just relaying what the voice in my head's saying Би яг өртөөлж байна, ямар дуу хоолой миний толгой дотор хэлж байна Don't shoot the messenger, I'm just friends with the Битгий зурвасаар бууд, би яг одоо найзууд I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд тэр миний орон доор байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход, миний толгой дотроос дуу хоолойнууд You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи намайг галзуу гэж боддог, тийм чи намайг галзуу гэж боддог Well, that's not fair - Сайн, тэр бол айдас биш Well, that's not fair - Сайн, тэр бол айдас биш Call me crazy but I have this vision Надруу залга галзуу минь гэвч надад энэ төсөөлөл байна One day that I'd walk amongst you a regular civilian Нэг өдөр тэр нь би чамруу ердийн иргэний дундуур алхах байсан But until then drums get killed and I'm coming straight at Гэвч энэ хүртэл бөмбөрнүүд алагдсан мөн би шууд ирж байна MC's, blood get spilled and I'll MC-гийн цус асгарсан мөн би тэгнэ Take you back to the days that I'd get on a Dre track Чамайг аваад буцаагаад тэр өдрүүдрүү, тэр нь би Дрегийн дууг олох байсан Give every kid who got played that Хүүхэд болгонд өг, хэн тэрийг тоглосон Pumped up feeling and shit to say back Хийлсэн мэдрэмж мөн shit буцаад хэл To the kids who played him Хүүхдүүдэд хэн тэр залууд тоглож өгсөн I ain't here to save the fucking children Би тэнд fuck хүүхдүүдийг хамгаалахаар байхгүй, But if one kid out of a hundred million Гэвч хэрвээ зуун саяаас нэг хүүхэд гараад ирвэл Who are going through a struggle feels it and then relates that's great Хэн энэ тулалдааны мэдрэмжийн дундуур явах вэ, тэгээд холбогд тэр бол гайхалтай It's payback, Russell Wilson falling way back Энэ бол буцааж төлөх, Рассел Вилсон зам дээр буцаад унасан In the draft, turn nothing into something, still can make that Төгсөлд, юуг ч зарим зүйлрүү битгий эргүүл, одоог хүртэл тэрийг хийж чадна Straw into gold chump, I will spin Rumpelstiltskin in a haystack Алтан шаргал зажилж, би цомог дотор Рампелскин эргүүлнэ Maybe I need a straightjacket, face facts Магадгүй, надад жирийн пиджак хэрэгтэй, нүүрэн дээр бодит үнэн I am nuts for real, but I'm okay with that Би бол жинхэнэ галзуу самар, гэвч би тэрэнтэй сайн байна It's nothing, I'm still friends with the Энэ бол юу ч биш, би одоог хүртэл найзууд I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд, тэр миний орон доор байдаг Get along with the voices inside of my head Ганцаараа болоход, миний толгой дотроос дуу хоолойнууд You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah, you think I'm crazy Мөн чи намайг гулзуу гэж боддог, тийм, чи намайг галзуу гэж боддог I'm friends with the monster that's under my bed. Би мангастай найзууд, тэр миний орон доор байдаг Get along with the voices inside my head Ганцаараа болоход дуу хоолойнууд, миний толгой дотроос You're trying to save me, stop holding your breath Чи намайг хамгаалахыг хичээж байна, амьсгалаа барихаа зогсоо And you think I'm crazy, yeah you think I'm crazy Мөн чи намайг галзуу гэж боддог, тийм, чи намайг галзуу гэж боддог Well, that's not fair Сайн, тэр бол айдас биш Well, that's not fair Сайн, тэр бол айдас биш

    Алтантуяа, 2017-10-14 23:57:27, 150.129.142.46Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Үндсэн хуулийн цэцийг татан буулгаж, Парламентыг хоёр танхимтай болгох хэрэгтэй.

    USA, 2017-10-15 06:21:17, 108.219.218.76Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. үндсэн хуулийн цэцийг сонгох асуудалд но байгаа. үндсэн хуулийн цэц бол хуулийг шинжлэх ухааны үндэстэй авч үзэж асуудлыг шийддэг байх учиртай. эх орон, ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө байх ёстой. үүний тулд үндсэн хуулийн цэцэд томилогдох хүнийг их хурал, ерөнхийлөгчөөс биш харин дээд шүүхийн зөвлөлөөс, их хуралд суудалгүй намуудын эвслээс санал болгосон хуулийн чиглэлээр 15 аас доошгүй жил их, дээд сургуульд багшилж хууль бол тодорхой шинжлэх ухаан гэдгийг мэдэрсэн хүнийг сонгож оруулдаг байгаасай.

    зочин, 2017-10-15 09:53:19, 49.0.218.189Хариу бичих

  42. Энэ чинь л харин санал мөн дөө. Ингэмээр байгаа юм.

    Зочин, 2017-10-15 22:09:29, 66.181.180.61

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Та хүнийг хөгшнөөр нь дуудаж их ад үзэж байнаа.Ийм улс тэр насыг үзэхээсээ өмнө ракаар голдуу явчихдаг юм даа.Өмнөх үеээ ад үздэг нь хүний ёс ч биш дээ.Сэтгүүлч гэж өөрийгөө нэрлэдэг та нар юуны өмнө хүн байх учиртай байх даа

    Дамдин-Очирт, 2017-10-15 20:58:43, 66.181.186.207Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: