Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас Монгол улсыг хасчээ

Нийтэлсэн: 2017-10-11 17:37:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан бичиг ирүүлжээ.
 
Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанаа илэрхийлж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтойг мэдэгдсэн байна.
 
Хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтаас хассан гол шалтгаан нь төлбөр тооцооны Т+3 системийг 2015 онд урьдчилсан төлбөрт систем рүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаантай гэдгийг дурджээ.
 
Иймд хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагуудад дээрх дурдсан асуудал өөрчлөлтүүдийг нэн даруй хамтран гүйцэтгэж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтад эргэн орж, улмаар Фронтиер зах зээлийн ангилалд орохын төлөө хамтран ажиллахыг Хөрөнгийн биржээс  уриаллаа.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголыг айдсандаа хүлэгдэн бүү босож сэрж чадаг гэсэн сүрдүүлэг. Маш их долигновол ахин гишүүнээр авна гэннэ.

    Зочин, 2017-10-11 19:48:45, 202.70.46.217Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. За тэр шүү.бүгд Т 1 системтэй болж байтал эргүү алтай сү ахтайгаа нийлж системийн ухралт хийсэн.7 цагийн зөрүүтэй лондон бидэнд хань болх уу

    Ловор, 2017-10-12 01:10:12, 27.123.214.105Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: