Эрх мэдлийн тодотгол ба үндсэн хуульд оруулах өөрчлөлт

Нийтэлсэн: 2017-09-14 11:28:49

Монгол Улс өнгөрсөн зуунд дөрвөн Үндсэн хууль баталсан байна. Тэдгээрийн хамгийн сүүлчийнх буюу 1992 онд ардчилсан тодотголтой шинэ Үндсэн хууль баталжээ.  Үндсэн хууль батлагдаад 27 жил болсон байна. Энэ хооронд нэг удаа буюу 2000 онд өөрчлөлт орсон байдаг юм. Тэрхүү өөрчлөлтийг хийхэд Үндсэн хуулийг хэрхэн чаж өөрчлөхийг зохицуулсан хууль байсангүй..Ийм хууль үгүй болохоор парламентийн олонхи цөөнх зохицоод тэр нэмэлт, өөрчлөлтийг  оруулсан юм. Түүнийг эдүүгээ монголчууд “дордуулсан долоон өөрчлөлт” гээд нэршчихжээ. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хууль 2011 онд батлагсан юм. Тэгэхээр энэ удаагийн нэмлт өөрчлөлт тэх хуулийн дагуу явна.
 
“Үндсэн хууль нь төр ба шударга ёсны талаарх ард түмний төсөөлөл, үнэлэмжийг бэхжүүлэн төрөөс иргэдтэй харьцах харилцааны суурийг тодорхойлсон, тусгай журмаар батлагдаж, хүндрүүлсэн журмаар өөрчлөж болдог дээд хэмжээнүүдийн нийлбэр юм” гэж судлаач Ц. Сарантуяа бичсэн байна. “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  хурмын тухай” хуульд халдаж өөрчилж болохгүй суурь нөхцөлийг заагаад өгсөн байдаг.
 
Тухайлбал тус хуулийн “5.2.2.Үндсэн хуулийн Нэг, Хоёр, Гурав, Дөрөвдүгээр зүйл, Тавдугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван дөрөв, Арван тав, Арван ес, Хорьдугаар зүйл, Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин долдугаар зүйл, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран найм, Жаран есдүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно;” гээд хэлээд өгчихсөн аж.
 
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийн энэ заалтийг хөндөхгүй гэсэн үг. Энэ бол судлаач Ц. Сарантуяагийн хэлсэнээр  суурь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад хэрэглэгдэх хүндрүүлсэн нөхцөлийг хангах заалтуудын нэг нь болж байгаа юм.УИХ мөн  2017 онд “ Зөвлөлдөх санал асуулгын тухай”   хуулийг баталсан. Тэр хууль энд бас хамаатай.  
 
Тэгэхээр энэ  удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2000 онд оруулсан өөрчлөлтийн нэгэн адил УИХ-ын олонхи цөөхийн хүрээнд шийдэгдэхгүй олон нийт хээлэлцүүлэг руу  орж ирж байгаа нь энэ болов уу. Цохон тэмдэглэхэд хэн нь олонхи байгаас үл хамаарч хуулийн дагуу нэмэлт өөрчлөлт орох уу  үгүй юу гэдгийг л харах хэрэгтэй болов бололтой. 
Үндсэн хуульд оруулах гэж байгаа хуулийн төсөл  парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, сонгодог хувилбарт нь ойртуулж, эрх мэдлийг тэнд төвлрүүлнэ гэдэг үүднээс Үндсэн хуулийн “МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ”  гэсэн хэсэг буюу УИХ,Ерөнхийлөгч, Засгийн газрын  эрх мэдлийг урьдынхаас илүү тодорхой болгох үүднээс хийх байгаа тодотгол гэж үзэж болно. Гэхдээ УИХ, засгийн газар тэр дотроо Ерөнхий сайдын эрх мэдэл нэлээд өргөжих юм байна гэж хүүүс ярилцаж байна. Эхний ээлжинд төслөөр УИХ-д ямар ямар бүтэц бий болох талаар авч үзье.
” Нэгдүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуульд дор дурьдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг нэмсүгэй:
                                             1/ Хорин наймдугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
Хорин наймдугаар зүйл.
1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.
2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.
 “3. УИХ нийтийн ашиг сонирхолыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс боошгүй нь болон УИХ дахь нам эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал УИХ дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгээр УИХ түр хороо байгуулна.
4. Хянан шалгах түр хороо байгуулах, ажиллах журмыг хуулиар тогтооно”
                                          2/ Дөчин зурагдугаар зүйлийн 4,5 дахь хэсэг:
 
2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
4. Төрийн жинхэн алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавина.
5. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах. Сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно”
                                      3/ Хорин тав1 дүгээр зүйл:
 “ Хорин тав1 дүгээр зүйл 1.Хууль УИХ-ын бусад шийдвэрийн биелэлт хянан шалгах УИХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дүгнэлт гаргах эрх бүхий төрийн хяналтын байгууллага нь хуульд заасан үндэслэлээр болон УИХ үүрэг болгосноор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд болон хуульд заасан бусад эрх бүхий байгууллага, албан тушаалтны санхүү, төсвийн сахилга, үйл ажиллагааны болон хариуцлагын хяналтыг хараат бусаар хэрэгжүүлнэ
1.     Төрийн хяналтын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”
 
                                        3/ Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг:
Хорин долдугаар зүйл.
 2. Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
                 “УИХ-ын ээлжит чуулган хагас жилд тутамд нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.”
                                                          4/ Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг.
Хорин долдугаар зүйл.
               6. Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/
 
”6. УИХ-ын  чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийнолонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хуулийг эцэслэн батлана. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ”
                                                          
                                                         8/ Дөчин зургадугаар  зүйлийн 1 дэх хэсэг:
  Дөчин зургадугаар зүйл.
1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
”1.Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар дор дурьдсан үндсэн чиг үүргийн яамтай байна:
1/Хууль зүй дотоод хэргийн яам
2/Сангийн яам:
3/Гадаад хэргийн яам:
4/Батлан хамгаалах яам:
5/Байгальорчины яам:
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтэцийн чиглэлийн нийт долоо хүртэл яамыг нэмж байгуулахаар УИХ-д санал оруулж болно.”
 
                                                     9/ Дөчин зургадугаар  зүйлийн 3 дахь хэсэг:
Дөчин зургадугаар зүйл.
 3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
“3. Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно. “  гэсэн байна.
Төсөлд байгаа нэмэлт, өөрчлөлтөөр УИХ хяналтын түр хороотойболно, Төрийн алба Үндсэн хуулийн байгууллага болохоор байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны 50 өдрийг 75 болгосон байх жишээтэй.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр УИХ, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах  уу гэдгийг  олон нийтийн санал, асуулгаар шийдэх нь.  Эрх мэдийн тодотгол ба Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн УИХ-тай холбоотой хэсгийг авч үзэхэд ийм байна.  Гэхдээ УИХ өөрийнхөө эрх мэдлийг ганц өргөтгөх өнцгөөс хараагүй. УИХ-ын гишүүдийн эрх мэдлийг төсөв хэлцэн батлахадаа санал гарган зардал өсөн нэмэгдүүлдэг эрх мэдлийг хязгаарласан байна. Тухайлбал,
“ Хоёрдугаар зүйл, Монгол улсын  Үндсэн хуулийн  Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа  “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно”  гэсэн хоёр дахь өгүүлбэр  тус тус нэмсүгэй” гэжээ. Энэ нь тойрогтоо илүү төсөв авах гэсэн УИХ-ын гишүүдийн уралдаан, хоорондын лоби, хязгаарлагдах сайн талтай гэж төсөл боловср “ Хоёрдугаар зүйл, Монгол улсын  Үндсэн хуулийн  Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад (төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах) гэсний дараа  “ УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зэрдлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно”  гэсэн хоёр дахь өгүүлбэр  тус тус нэмсүгэй” гэжээ. Энэ нь тойрогтоо илүү төсөв авах гэсэн УИХ-ын гишүүдийн уралдаан, хоорондын лоби, хязгаарлагдах сайн талтай гэж төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн үзсэн байна.
 
Г.Эрдэнэбат
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. Улс үндэснйи эрх ашигт учруулсан хохирлын хариуцлагын асуудал хаана байна вэ!?

    Зочин, 2017-09-14 13:50:11, 202.55.191.102Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-09-14 14:33:05, 202.179.26.112

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

    Зочин, 2017-09-14 15:33:51, 66.181.180.63Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

    Зочин, 2017-09-14 15:34:02, 66.181.180.63Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Дэлхийн улс орнууд гайт Ардчиллын хоронд бүрэн хэмжээгээр мансуурчээ. Дэлхийн суут ухаантнууд фашизмаас ч илүү аюултай Ардчилал хэмээх энэ гайт хорны мансуурлыг эмчлэх эмийг зохион бүтээхээр эрчимтэй ажиллаж байна. Хүн төрөлхтөн ойрын жилүүдэд Ардчиллын хорыг дарах эм гаргаж авах нь лавтай.

    Зочин, 2017-09-14 15:34:12, 66.181.180.63Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Манай Ерөнхийлөгчид, Ерөнхий сайдууд, УИХ-ын эрхэм гишүүд, ард түмэн нийтээрээ Ардчилал хэмээх хорны мансууралд 1990 онд орсон бөгөөд энэ нь хулгана хулганы хор идсэнтэй ав адилхан юм. Учир нь Ардчилал хэмээх энэ хүчтэй хоронд дэлхийн томоохон бар улсууд (Америк, Европ, Орос, Япон гэх мэт) бүгдээрээ хордсон бөгөөд түүний хажууд Монгол улс бол жижигхэн хулгана л юм. Бид юунд хордсондоо ч мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй самуурчихсан, элийрчихсэн явна. Самуурч элийрчихсэн учраас бид ардчилал, даярчлал, ардчилсан чөлөөт сонгууль, чөлөөт зах зээл, хувийн өмч, төр муу менежер, залуу улс төрч, жендерийн тэгш эрх, прагматик сургалт, гуравдагч хөрш, хүний эрх, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн гурван өндөрлөг, сөрөг хүчин, Засгийн газрыг огцоруулах, УИХ-ыг тараах гэж солиорч хашгачсаар явна.

    Зочин, 2017-09-14 15:34:22, 66.181.180.63Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

    Зочин, 2017-09-14 15:34:34, 66.181.180.63Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс мэтийн дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцын онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, АН, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

    Зочин, 2017-09-14 15:34:45, 66.181.180.63Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. CHI HUVIIN ONGOTSTOI BAIHIIG ESERGUUTSEHUU HUVICHILAL MONGOLD BII BOLOOGUI BOL NAAD ZAHIIN JISHEE N JOLOONII HICHEEL HUND HEVEEREE BAIH BAISAN BOLOVSROLGUI HUMUUST HUNDEER TUSAJ BUSAD ULSAAS BOLOVSROL OLJ CHADAHGUI

    Зочин, 2017-09-14 18:29:29, 103.26.193.120Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: