sonin.mn
БЕРЛИН./ТАСС/. ОХУ-аас ХБНГУ-д суух Элчин сайдын яам Германы “Фокус” сэтгүүлийн удирдлагуудаас Оросын Ерөнхийлөгч Владимир Путины талаар доромжилсон үг яриаг тус сэтгүүлийн сүүлийн дугаарын тэргүүн өгүүлэлдээ ашигласны төлөө уучлал гуйхыг хүлээж байгаа ажээ. Энэ тухай мягмар гарагт тус элчин сайдын яамны хэвлэлийн албаны дарга Денис Микерин мэдээлжээ.
 
“Германы ”Фокус” сэтгүүлийн сүүлийн дугаарын тэргүүн өгүүлэлд Оросын ерөнхийлөгчийг доромжилсон үг яриа ашигласан явдал нь сэтгүүлчийн бичлэгийн зохисгүй үйлдэл байсан, түүнийг нь нягтлалгүй хэвлэсэн гэж найдахаас өөр аргагүй. Сэтгүүл зүйн ийм илт алдаа гаргасныхаа төлөө тус сэтгүүлийн ерөнхий редактор Роберт Шнайдер уучлал гуйх байх гэж найдаж байна” хэмээн Д.Микерин ярьжээ.
 
“Өнөө үед ОНМХ-үүд 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хавьгүй эрх чөлөөтэй болсон, гэхдээ зарим зүйлийг санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэй огтхон ч хольж хутгаж болохгүй нь тодорхой юм” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг